Франц иргэний ойрын хавьтал, Оюутолгойн найман хүнээс халдвар илрээгүй
2020-03-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирсэн.


Уг иргэний ойрын хавьтал болох "Оюутолгой" компанийн байранд тусгаарлагдсан долоон хүн, Дархан-Уул аймаг тусгаарлагдсан нэг, нийт найман хүний шинжилгээний хариугаар COVID-19 вирус илрээгүй байна.

 

Ингэснээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 215 хүнээс вирусийн халдвар илэрсэнгүй. Шинжилгээний хариу эерэг гарсан Франц улсын иргэнийн биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Happy:
Maskaa zuuhee baijee
2020-03-14
sain
2020-03-14
good
2020-03-14
Irgen:
Yamai daa. Gaitai virus holuur l baival sain bna.
2020-03-14