Ж.Амгалан: Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байна
2020-03-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Хорио цээрийн дэглэм тогтоож баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан ахуйн хүрээний архидал нэмэгдэх болжээ. 

 

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж буй аж ахуй нэгжүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Борлуулалтын үйл ажиллагааг хязгаарланж, ажиллах цагийн хуваарийг багасгангуут гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдаалах зөрчлүүд гардаг. Тиймээс цаг хэтрүүлэн ажиллаж буй аж ахуй нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно. 

 

Ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн энэ онцгой нөхцөлд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хамгийн ноцтой халдвар тээгч болох тул иргэд олон нийт анхаарах хэрэгтэй" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хонгор:
Цагдаагийн байгууллагаас олон алба хаагч өдөр шөнийг ялгахгүй ажиллаж ард түмэн, биднийхээ төлөө ажиллаж байгаад баярлалаа. Ард иргэд маань цагдаагийн ажилтнаас зөвлөсөн үгийг нөхрийн үгээр хэрэгжүүлээрэй.
2020-03-15
ямбий:
ДРОНООР ХАРДАГ ЮМ БАЙХДАА
2020-03-15
Бат:
Ахуйн хүрээндээ архидана уу алацана уу архи зарахаа байж болохгүй би уудаггүй гэхдээ миний эрхийг архичнаас болж хязгаарлахгүй
2020-03-15
багш:
Дайны хажуугаар дажин гэгчээр шөнө архидалт ихсэж байна. Байрны гадаа шөнөжин архи уугаад хонох юм.Хатгалгаа авдаггүй юм байхдаа.Мөн байрны дээд айл ч гэсэн. Шөнөжин дүнгэр, дүнгэр яриад унтуулахгүй юм.Хангай хотхон.
2020-03-15
Зочин:
Архи загасаа болиочээ
2020-03-15
Уншигч:
Аймаг орон нутгийн архи зардаг бүх дэлгүүрийг лацдаад хаачихаачээ.Энийг амаар хориод нэмэргүй шүү дээ.Цагдаагийн байгууллагө өөрсдийн лацаар лацдах хэрэгтэй.Тэгвэл дэлгүүр зарах үндэслэлгүй болно .Өглөө бүр лацыг нь хянаж шалгаад байвал болохгүй юм ерөөсөө байхгүй шүү
2020-03-15
tsagdaa ch de:
kk
2020-03-14
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
2020-03-14
irgen:
zavaan um be yasan muuhai arhichin um be ene hymyys chin, mongolcguud ter chgeeree arhichin bolson um bishyy ….neg arga hemjee avah zag boljee
2020-03-14
Zochin:
Arhi gedeg undaagaa zarahaa bolichih
2020-03-14
Zaluu:
Huwi hvnii asuudal yah we.karintinees zugtaasan darga naraa bariachee
2020-03-14
Манайхан энэ архиа болиоч хамгийн хэрэггүй юм энэ байна. Баярлалаа гэж ууна,гомдлоо гэж ууна,шар тайлж байна гэж ууна бүгд утга учиргүй дандаа эрүүл мэнд ээ хордуулж ар гэрээ зовоосон л үйлдлүүд уухаа болих хэрэгтэй
2020-03-14