Их гүрнүүдийн завсарт хавчуулагдсан жижигхэн Монголын ДИПЛОМАТ УРАН НҮҮДЭЛ
2020-03-15

Өнгөрсөн сарын 27-нд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Бээжинд  Бүх Хятадын Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-н дарга Си Жин Пинтэй уулзсан нь  WeChat болон Жиньмин Жибао зэрэг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр агшин зуур түглээ. Цахим орчинд энэ үйл явдлын талаар хятадын жирийн иргэдийн хариу үйлдэл тун эерэг, найрсаг сэтгэгдлүүд олон байв.

 

Их гүрнүүдийн хөрш, цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд эл айлчлал нарийн тооцсон ухаалаг тоглолт боллоо. Дэлхий даяар эрчимтэй тархаж буй шинэ төрлийн коронавирус нь Монголын хувьд болгоомжлох, сэрэмжлэхээс аргагүй аюул юм.

 

XIII зуунд дэлхийн эзэнт гүрэн байгуулж явсан улсын үр сад одоо Монголын өндөрлөг талд 3 сая 300 мянгуулаа  амьдардаг. Монголын эзэнт гүрэн нуран унасанаас хойш Төв Азийн олон нүүдэлчин угсаат гүрнүүд устаж , тэр ч бүү хэл үндэстнийхээ хувьд уусч арилсан нь ч бий. Монголчууд Чин улсын харьяанд орж, өмнөд Монголын газар нутгийг алдсан ч, ээдрээ нугачааг туулан XXI зуунд ч Монгол Улс хэмээх өөрийн төр улстай үндэстэн хэвээр үлдэж чадсан байдаг. Үүрд оршин тогтнох нь энэ жижиг улсын тэргүүн зорилт юм.

 

Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш Япон улс  3 дугаар сарын 5-нд ухаан орсон аятай арайхийж Хятад, Солонгосоос ирэх хүмүүст хязгаарлалт хийж эхэлсэн. Харин Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад, 2 дугаар сарын 1-нээс БНХАУ-ын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан. Хилээ бараг л хаасан. Экспортын 85 хувь, импортын ихэнх бас Хятадаас шууд хамаардаг эх газрын түгжигдмэл орны хувьд энэ нь эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд яаж ч нөлөөлөх байсан түүнээс илүүтэйгээр үндэстнийхээ оршин тогтнолын асуудлыг чухалчлан үзсэнийх байх. Цөөн хүн амтай, жижиг улсын хөрш нь дэлхийн хамгийн их хүн амтай гүрэн байхын түгшүүр, дарамтыг арал дээр амар жимэр амьдардаг япон хүн ойлгоход хэцүү байх. Хятадын хүн амын 0.2 хувь нь орж ирэхэд л энэ улсын хүн амын тоо 2 дахин ихэсч, хаашаа л харна Хан үндэстэн инээж зогсох болно. Ийм айдас болгоомжлол түүхийн туршид монголчуудын ухамсарт хадгалагдаж, түгшүүрийн дохио өгч ирсэн байдаг.

 

2000 жилийн тэртээгээс нүүдэлчид, газар тариалан эрхэлдэг үндэстнүүдийн зөрчил үргэлжилж, монголчуудын дунд хангийн эсрэг үзэл бараг ДНХ-д нэвтэртлээ суусан байдаг. Өнгөрсөн сонгуулиар Хятадын хөрөнгө оруулалт, нөлөөг сөрөгчдийн тугийг намируулан, тэдний дэмжлэгийг авч сонгогдсон хүн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга билээ.

 

Гэтэл, Хятадад шинэ төрлийн вирус гарав. Аюулт халдвар ороод ирвэл Монгол Улсад тооцоолшгүй их хохирол, оршин тогтнолын асуудал ч болж мэдэхээр эрсдэл ойрхонд тархаж байлаа. Нөгөөтэйгүүр Хятад нь Монголын хувьд заяагдмал, татгалзах боломжгүй хөрш нь юм. Дуртай, дургүй энд чухал биш, сайн харилцааг хадгалах, хөгжүүлэхээс өөр сонголтгүй гэдгийг монголчууд сайн ойлгож байгаа.

 

Жижиг улсын зүгээс том хөршдөө найрсаг хандлагаа мэдрүүлэх нөлөөлөл ямар байж болох вэ? Хэн ч сонсоод ангайхаар “уран тоглолт” байх ёстойг энэ улсын удирдагчид үеийн үед сайн мэддэг байжээ. Хамгийн хүнд үед нь өөртөө эрсдэл хүлээгээд ч хамаагүй зорин очиж, сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлэх ! Зовох  цагт нөхрийн чанарыг харуулах…

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2 дугаар сарын 27-нд Монголын Цагаан сар дуусаагүй байхад өөрийн биеэр БНХАУ-д морилон зочлов. Мэдээж, Ши Жин Пин дарга баярлан угтсан. Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн Х.Баттулга боллоо. Тэр бэлэгтэй иржээ.

- Монгол Улсын Ерөнхийлөгч 30 000 толгой хонь бэлэглэв.

- Монгол Улсын Засгийн газар 200 000 ам. доллар хандивлав.

- Улаанбаатар хот 50 000 ам. доллар хандивлав.

- 4.5 сая юанийг Монголын ард түмэн нэг өдрийн цалингаараа хандивлав…

 

Мөнгөн дүнг нь сонсоход Хятадын хувьд сүртэй тоо биш. Гэхдээ чин сэтгэл, зоригт үйлийг нь Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэлж, ард иргэдийнх нь сэтгэлийг уяраажээ.

 

WeChat-аар Монголчуудад баярлан талархах сэтгэгдлүүд хөвөрч,  Монгол Улсыг найрсаг чухал хөрш маань гэдгийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн уур амьсгал бий болсон юм. Ши Жин Пин дарга ч хувийн талархлаа илэрхийлсэн.

 

Гэнэтийн энэ айлчлал  Монгол Улсад дараах гурван өгөөжийг авчирна би бодож байна.

 

Нэгдүгээрт: 2021 он хүртэлх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд, “гэнэтийн сюрприз” барьчихгүй бол Хятадын зүгээс дотоод асуудалд нь муугаар нөлөөлөх гэж оролдохгүй. Экспортын 85 хувийг нь (их төлөв эрдэс баялаг) худалдан авагч болох хятадын төрийн өмчит компаниуд жаахан л “эвгүйрхвэл“ Монгол эдийн засгийн багагүй дарамт, хохирол амсах бүтэцтэй билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал ийм дарамтыг зөөлрүүлэх ач холбогдолтой боллоо.

 

Хоёрдуаарт: Хариутай бол бариутай. Хятадын дипломат бодлого эртнээсээ өгөө аваа, өргөл барьц, өглөгт тулгуурладаг. Хятадад найрсаг хандсан, бэлэг сэлт өгсөн улс оронд сайн хандаж, хариуг нь хэд нугалан  барьдаг уламжлалтай.

 

Өнөөдөр ийм жишээг Камбож, Лаос, БНСУ зэргээс тод харж болно. Хятадыг хүндэлж харьцдагийнхаа хувьд тэднээс тусламж, дэмжлэг авдаг улсууд ч цөөнгүй. Монгол хэдийгээр Хятадын дагуул улс биш ч, энэ удаад “зовох цагт нөхрийн чанарыг” таниулсан тул эдийн засгийн дэм тусыг ямарч байсан авах болов уу. Тэр нь зам харгуй байх уу, өрийн данс нимгэлэх үү, бүү мэд.

 

Гуравдугаарт: Монголын дотоод  дахь ач холбогдол. Энэ жилийн Монголын цагаан сарыг шинэ төрлийн коронавирусийн тархалтын эрсдлээс шалтгаалаад, өргөн дэлгэр тэмдэглээгүй. Энэ үед хонины махны эрэлт оргилдоо хүрдэг ч, хорио цээрээс болоод борлуулалт эрс унасан. Цагаан сарын хэрэгцээнд мах бэлтгэх гэж байсан малчдын хүлээлт талаар болж орлогогүй хоцорсон нь тодорхой гэж таамаглаж байна. Ийм үед 30 мянган хонийг Засгийн газар нь худалдан авбал, үнэ ханш доош уналгүй нэг төрлийн улсын хөрөнгө оруулалт болох юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал ийнхүү нэг сумаар хоёр биш бүр гурав, дөрвөн туулай оносон гэж үнэлж болохуйц үйл явдал боллоо. “Хятадууд монголчуудад найрсаг хандах боллоо”,“Тэвдэж явахад нь тэвнээр тусаллаа”, "дуслын хариуд булаг мэт бариу хүлээж болохуйц дипломат тоглолт”, дээр нь “дотоодын малчдыг дэмжсэн” гэх мэт.

 

Жижиг улсуудад үлгэр жишээ болохуйц, Монголчуудын дипломат уран нүүдэл байлаа гэж хэлж болох байхаа.

Масами Тазаки

 

Зохиогчийн тухай:

  • Японы Хитоцүбаши Их Сургуулийг төгссөн.
  • Швейцарийн IBD -д PED курсийг дүүргэсэн.
  • Бостон Консалтинг Групп (BCG)-д менежер, A.T. Kearney-н  дэд ерөнхийлөгчийн хувьд олон улсад менежмэнтийн зөвлөхөөр ажиллаж байсан.
  • ARTAL JAPN K.K-н захирлаар ажиллаж, Японд  хувийн хөрөнгийн менежмэнтийн ажлуудыг 10 жил хийсэн.
  • 2006-2008 онд Глобис Менежмэнтийн Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд багш
  • Одоо STR partners компаний захирал, Япон болон Монголын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai erunhiilugch ch buun reklam zubhun uuriiguu uildiig ni harhaar eh orond hiisen gants ch gegeetei yum bhgyi gegeetei bolgoniig hubchilaad absan sociald hamgiin idebhtei bhan setguulch absan ter hedeerer niigmiig bhan samardag. Unendee bol gutmaar.
2020-03-22
зочин:
Монголыг жижигхэн гэхээл больмоор байгаа юм даа томоос том нутагтай хэнээс ч илүү том сэтгэлгээтэй том ард түмэн юм ш дээ уул нь
2020-03-21
Жижигхэн бишээ бид энэ хэдэн луйварчид л жижигхэн болгож байна
2020-03-18
uxsen baas
2020-03-17
Honio uguuchee.ailiin nairand irsen arhichin l amalchaad ugduggui.ichmeer hum.
2020-03-16
Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг гэж Монгол ардын зүйр үг байдаг. Ядрах үед туслах нь хүний ёс. Ерөнхийлөгчөө дэмжиж байна заавал авах өгөхдөө гол нь биш шүү дээ. Манж Чин улс бол Хятад улс биш шүү нөхдөө түүхээ зөв тайлбарлаж бай. Манж үндэстэн бол Хятад үндэстэн биш Хятад Манж Чин улсад эзлэгдсэн харин Монгол улс бол хараат улс байсан ялгаа нь энэ
2020-03-16
Монгол хүн, зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг өвөг дээдсийн сайхан сургааль сонсож өсөж хүмүүжсэн ард түмэн л дээ.
2020-03-16
Erunxiilugch uu!! Amlasan xonio xeregtei ued n xurdan uguuchee!! Delxiin shivshig bolox n bna shuu!!
2020-03-16
Гэрэл:
Монгол хүний сайхан сэтгэл,төр улсын минь шудрага хоёргүй бодолгыг битгий гутаагаад бай "дуракуудаа",элчийг алдаггүй заншилаас дипломатын халдашгүй эрх үүссэн гэдэг,Хүнү,Хубилай хааны Их юань гүрний үед ч БНМАУ-ын түүхэнд ч хөрш ард түмэндээ байтугай куба,ветнам, хойд Солонгост ч туслаж байсан зэрэг нандин сэтгэлийн түүх монголын ард түмний түүхэнд зөндөө бий шүү,эцсийн эцэст хар, шар, цагаан. улаан бүгд нэг эх дэлхийн хүүхдүүд билээ, тэгээд ч зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй нь дээр,өгье гэвэл ганцийгаа ч өг гэдэг дээ,бид бүгд "харамчийнхан", гэвч зовлон ирвэл бүхнээ өгдөг нандиан чанартай ард түмэн шүү...
2020-03-16
Монгол:
Хэдий болтол ерөнхийлөгчийн хятад дахь айлчлалыг ярьсаар явах юм бэ? Магтаад тахин шүтээд болохоо байх нь дээ? Н. Энхбаярыг Ц. Элбэгдоржийг яг иэгэж байсан. Одоо болио. Нээрээ амласан хонио өгөөгүй байна лээ. Уул нь эртхэн өгчихвөл....
2020-03-16
Zochin:
Үнэн. Яс хаяж байна. Малаа Монголдоо нядлаад өгсөн нь дээр!
2020-03-16
Америкийн нэгдсэн улс мөнгөний бодлогын хүүгээ 0 болголоо. Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ ахин харах цаг боллоо.
2020-03-16
Яг үнэн шүү
2020-03-16
zhochin:
Ene ee hairan malaa geed goloo tsohiod baigaa humuus jinhene uher mun tolgoin olgoi bolson orkuud ymaa negent ydarsan uedn ugsun ymnii hoinoos uhehnee
2020-03-16
Usguud baij bai tegej baigaad avna gesen geseen
2020-03-16
Khyataduud 100 jiliin daraa avna gesen ugsun uymiig ni ur tultei ni
2020-03-16
Ээ:
Ээ хайран монгол мал хонин сүрэг минь дээ Амьдаар нь өгч болохгүй шүү монголдоо нядлаад махыг нь өгөх ёстоЙ
2020-03-15
Уншигч:
Тэгээд иймэрхүү юм гадны хүн бичээд байхаар бүр яс хаях гээд ч байгаа юм шиг эвгүй санагдчихлаа байна
2020-03-15
Zochin:
Үнэн. Яс хаяж байна. Малаа Монголдоо нядлаад өгсөн нь дээр!
Уншигч:
өгөө л биз. бага ч болов туслаа л биз. тэрнийг тэгээд л энд тэндээс нь анализ хийж элдвээр бичээд байх нь ямар вэ ер нь нөхдөө!!! нэг л их ашиг харсан, нэг л их уран арга хэрэглэсэн ч гэх шиг. Дипломат уран арга хэрэглэсэн гэх нь аргалж залилсан гэдгийг аятайхан хэлээд байгаа ч юм шиг. "Саахалт хоёр айл байжээ. Нэг нь том гэртэй чинээлэг бүлтэй айл. Нөгөө нь бага гэртэй хүн бүл цөөн даржин айл. Том гэртэй айл нэг өдөр гэнэт хэрэг гарахад жаахан давс дутаад байтал бага гэртэй хөрш нь өө манайхаас ав гээд өгчээ. Тэгснээ өнөөх бага гэрт айлынхан гарч давхиад л "Хөөе манай том гэрт хөршийнх баларч үхэх гэж байхад нь би чимх давс өгч аварлаашт. Би угаасаа дараа жил томхон юм гуйх гэж, ашиг харж тэгсэн юм байхгүй юу. Тийм уран арга байсан юм" гэж цуураад л амьтны элэг доог болж, нөгөө том гэрт айл ч дуулаад их л элэглэж гэнэ ээ". Ийм нэг үлгэр байж ээ хөөрхий. Ямар вэ аан
2020-03-15
Яг үнэн шүү
zochin:
Нэг зуднаар хэд байтугай явчихдаг юм чинь Яахав Яахав өгөх нь зөв
2020-03-15
Нэгэнт л өгнө гээд хэлчихсэн юм чинь хугацаа алдаад яахав гэж бодох юм
2020-03-15
Одоо болтол өгөөгүй л байгаа юм уу?
2020-03-15
Нэгэнт л өгнө гээд хэлчихсэн юм чинь хугацаа алдаад яахав гэж бодох юм
m:
odoo hil horison bgaa ch dee.hil neegdeheer ogoh bailgui dee.harin amidaar ni uu esbel guluuzaar ni medehgui bna.hyataduud yaj abah oorsdiin medeh asuudalaa.
2020-03-15
зочин:
мал таргалсан хойно намар нядлаад өгвөл дээр байх.
2020-03-15
Зочин:
Өгнө гэсэн дээрээ хурдхан өгөөсэй. Өгөх гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байхаар. Зөндөө хугацаа өнгөрчихдөө ш дээ. Хараад байгаа байлгүй.
2020-03-15
m:
odoo hil horison bgaa ch dee.hil neegdeheer ogoh bailgui dee.harin amidaar ni uu esbel guluuzaar ni medehgui bna.hyataduud yaj abah oorsdiin medeh asuudalaa.
irgen:
ugaasaa ter honiig 30 myanguulang achihgui ni medeej heseg hesgeer ni odoo boltol achij ehleegui bol ichmeer um bolno doo...
2020-03-15
Туйлбаргүй үнэн бөгөөд сайхан бичжээ
2020-03-15
Zzz:
Ingehed eronhiilogch maani 30000 honio yaraltai ogohgui bol Hytad odoo korono virusgui oron boloh ni. Heregtseetei uyed ni hurch bj l tuslamj utgaa olno, une tsenee hadgalna.
2020-03-15
zochin:
ZAGASNII OI SANAMJTAI GAR
2020-03-15