Нийт экспортын 46.8 хувийг чулуу нүүрс бүрдүүлж байна
2012-01-18

Манай улс 2011 оны урьдчилсан байдлаар нийт 4780.4 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 64.9  хувь буюу 1881.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нийт экспортын 46.8 хувийг чулуу нүүрс, 20.1 хувийг зэсийн баяжмал, 9.1 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.2 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна.

“Бороо Гоулд” ХХК 2106.8 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улсад тус тус экспортолсон байна.

Мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 128.4 сая ам.доллараар буурахаар байсан боловч  чулуу нүүрс,  төмрийн хүдэр,  боловсруулаагүй нефть,   жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 434.9 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 1520.4 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын  хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

Shuud.mn
Сонин хачин