Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
2020-03-16

 

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр "МИАТ" компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авчирсан. 

 

Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэсэн. 

 

Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувиллын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авчээ.

Shuud.mn
Сонин хачин