Байшин шатаж гурван хүн нас барж, хоёр хүүхэд хүнд түлэгджээ
2020-03-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт энэ сарын 13-ны өдрийн 06.52 цагийн орчинд иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатжээ.  Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.

 

Харин галд өртөж хүнд түлэгдсэн А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нарт аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт 03:13-ны өдрийн 20:10 цагт  авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийн 2020.03.14-ний өдрийн 07:30-17:20 цагийн хооронд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэн авчирч ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01
Зочин:
Шатаж угаартаж ямар их хүн мөнх бусийг үзэж байнаа.Энэ айхтар өвчнөөс ч хайш байгаа юм бэ.Анхаарах цаг болжээ.
2020-03-16