Хосгүй үнэт үзмэр: Алшаа гүний хатны хөөрөг
2020-03-16

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Дэлхий дахинаа тархаа буй COVID-19 вирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан. Хөл хорио тогтоосон энэ үед хүүхэд багачуудад үндэсний соёл, түүхийн үнэт үзмэрүүдийн талаар танин мэдэхүйн боловсрол олгох үүднээс манай сайт Монголын Үндэсний музейтэй хамтран музейн сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн талаар цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

 

ТАНАН ХӨӨРӨГ

 

Өндөр 8 см,

 

Өргөн 3.3 см,

 

Зузаан 2.4 см,

 

Жин:70гр

 

Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ. Хөөрөгний ур хийц, үнэт чулуу, эрдэнийн чимэг, шүрэн толгой зэргээрээ бусдаас ялгаран, эдлэж буй эзнийхээ бэл бэлчинг ч илэрхийлдэг билээ. Энэхүү танан хөөрөг нь жижгэвтэр хэмжээтэй, чамин хийцтэй, дээд хэсгээрээ сувдан цагаан солонгорсон, доогуураа хүрэн бор өнгөтэй, нэг талдаа цэцэг навчин хээ товойлгосон, алтан нуухтай, шүрэн толгойтой, 9 эрдэнэ шигтгэсэн танан хөөрөг юм. Уг хөөргийг Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх хууч яриа байдаг.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
naimaachid boli yumaa zarah geed nebtruuleg hiij bn arai eeer yum yrih zaluuchuud sonirhihgui
2020-03-18
irgen:
um l bol hyatad zanshil gej mongoliig doosh hiih gej oroldoh hymyys baih umaa…, hyatad chin Mongoliin ezent ezent gyrnii dor negdej olon salanga muj ulsuu Uls bolj Mongoliin ezent gyrnii dor negdej yyssen tyyhiig guivuulah durdahgui baihiig hicheene hymyys….
2020-03-16
Бидний үндэсний заншилд багтах байхаа:
Хүннүгийн үеийн булшнаас хөөрөг олдсон гэдэг шүү
2020-03-16
Бидний үндэсний заншилд багтах байхаа:
Хүннүгийн булшнаас хөөрөг олдсон гэдэг шүү
2020-03-16
Mongol ulamzilalt zanshil bish hiatad zanshil
2020-03-16
Бидний үндэсний заншилд багтах байхаа:
Хүннүгийн үеийн булшнаас хөөрөг олдсон гэдэг шүү
Бидний үндэсний заншилд багтах байхаа:
Хүннүгийн булшнаас хөөрөг олдсон гэдэг шүү