ШУУД: "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийг зарахгүй

"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдэлээл хийж байна.
Тэрбээр:
-"Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувийг зарахгүй. Эрдэнэс Тавантолгой ХК 2019 онд ашигтай ажилласан. Тийм учраас энэ Засгийн газрын үед IPO гарахгүйгээр өөрсдийн хүчин чадлаараа 2020 онд ажиллахаар шийдвэрлэсэн. Бид нэг тонн нүүрсийг өнөөдөр 32 ам.доллараар тээвэрлэж байгаа. Зүүнбаянгийн төмөр замыг барьсанаар 8 ам.доллараар тээвэрлэнэ хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ТЭЗҮ нь боловсруулагдаж дууссан уу?
-ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Жил хагасийн доторо нийт 30 сая тонныг хүчин чадалтай нүүрс боловсруулах үйлдвэр байгуулагдана. Тавантолгой-Гашуунсухайтын зам 28 сарын дотор ашиглалтад орно.
-28 сарыг энэ жилээс тооцож байна уу?
-Өнгөрсөн жилийн 10 дугаар сараас тооцож байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ