COVID-19: "Хаадын тоглоом"-ын жүжигчин халдвар авчээ
2020-03-17

 

 

"Game of Thrones" буюу "Хаадын тоглоом" цувралын Тормундын дүрээр алдаршсан, Норвегийн жүжигчин  Кристофер Хивью шинэ төрлийн титэм вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар мэдэгджээ. 

 

Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамт шаардлагатай бүхий л хугацаанд гэртээ тусгаарлагдана хэмээн  Инстаграм хуудсандаа бичсэн байна. Түүний эрүүл мэндийн байдлын хувьд "ханиадны бага зэрэг шинж тэмдэг байгаа" хэмээн өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, алдарт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр титэм вирусийн халдвар авсан тухай мэдээлэл өмнө нь гарч байлаа. ВВС агентлагийн мэдээлснээр Америкийн жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нэр Австралид курс эмчилгээ хийлгээд, эмнэлгээс гарсан бөгөөд одоо түрээслэж авсан байрандаа тусгаарлагдаж байгаа гэнэ.

 

Жүжигчин Том Хэнкс домогт Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австралид ирсэн үедээ ийнхүү эхнэрийн хамт халдвар авсан байна. Улмаар жүжигчин өвдсөний улмаас киноны зураг авалтыг зогсоожээ.

 

COVID-19: ОХУ тавдугаар сар хүртэл гадаадын иргэдийг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
залуу:
мани эр Tартын Бренид сээтэгнээд ....нөгөөдөх ни тоохгүй Xааны алуурчин Жемитай бавалцаад наасан..
2020-03-17