БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын хэлтэс өнөөдрөөс ажиллахгүй
2020-03-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон тус яамны Консулын хэлтэс 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд Консулын үйлчилгээ үзүүлэхгүй болохоо мэдэгджээ. 

 

Иймд итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Пусан дахь Консулын газар цахимаар явуулах тул ЭСЯ-ны Пусан хотод суугаа Консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдон мэдээлэл авахыг зөвлөсөн байна. Харин виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464-т хандахыг сануулжээ. 

 

Энэхүү шийдвэрийг гаргасан шалтгаан нь Монгол Улсад Сөүлийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрсэнтэй холбоотой аж.

 

Албаны мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Өөрсдөө үхэн хатан хөөцөлдөж байж Солонгост оччихоод одоо аваач гэж гаслаж гангинаад байх ямар хэрэгтэй юм бэ? Одоо халдвар тэагчдийг оруулахаа болих хэрэгтэй:
2020-03-17
Зочин:
Солонгос улс өөрийн Кореан эйр, Асиана айрланс нислэгийг Монгол хүлээн авахгүй байгаа учир тэнд байгаа богино хугацаатай иргэдийн зөвшөөрлийг 30 хоногоор дахин сунгаж өгөхгүй байгаа шүү,тэнд амьдрах зөвшөөрлийг Солонгосын тал мэднэ өөр манай ГХЯ, элчин ч мэдэхгүй байгаа, солонгостой найз танил талтай хүмүүс имэргэйшн дээр нь дагуулж очиж цөөхөн хүмүүс 30 хоног сунгуулсан, одоо дахиад сунгахгүй байна
2020-03-17
Зочин:
Болж! Ирүүлэхээ болих хэрэгтэй. Улс бүхний элчин консулд ийм шийдвэр гаргаж шахах нь хэрэгтэй санагдана!
2020-03-17
Элчин короно чаацан бна шдээ
2020-03-17