Алдрын танхимын ёслолыг хойшлуулав
2020-03-17

 

Английн хөлбөмбөгийн премьер лигт Алдрын танхим бий болгож, анхны хоёр гишүүнийг гуравдугаар сарын 19-нд Лондонд зарлахаар төлөвлөөд байсан билээ.

 

Дэлхий нийтээр тархаад буй covid-19 халдварын улмаас уг ёслолыг тодорхойгүй хугацаагаар цуцалжээ. Одоогоор халдварыг тархаахгүй байх зорилгоор Европ төдийгүй дэлхий даяарх спортын уралдаан тэмцээн, үйл явдлыг дор хаяхад дөрөвдүгээр сарын 3 хүртэл зогсоогоод байгаа юм. Премьер лигийн Алдрын танхим бий болгох шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард зарласан бөгөөд танхимын нэр дэвшигч нь зодог тайлсан байх, түүний Премьер лигийн үзүүлэлтийг үндэслэн шалгаруулах билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин