Хятадад хөл хорио гэр бүл салалт нэмэгдэх шалтгаан болжээ
2020-03-17

 

Хятадад гэр бүлээ цуцлуулахыг хүссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зарим бүс нутгуудад гэрлэлтээ цуцлуулах дараалалд хязгаарлалт тавин, өдөрт 10 гэр бүлийг цуцлана гэх зэрэг зохицуулалт хийхээс аргагүй болжээ. 

 

Гэр бүлээ цуцлуулах хүний тоо эрс нэмэгдсэн нь Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусээс үүдэлтэй хөл хорио гэнэ. Энэ талаар Global times сонин мэдээлжээ.

 

Эх  сурвалжийн мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сард Хятадад гэр бүлээ цуцлуулах хосын тоо эрс нэмэгдсэн талаар гэр бүл цуцлах байгууллагууд мэдэгдсэн байна. 

 

Холбогдох байгууллагуудын өгүүлснээр, гэр бүлээ яаралтай цуцлуулах гэсэн хүмүүсийн дараалал үүсэх дөхөж байгаа гэнэ.

 

"Гэр бүлээ цуцлуулахыг хүссэн өргөдөл бидэнд маш ихээр ирсэн. Ер нь хаврын баярын үеэр эсвэл элсэлтийн шалгалтын үеэр гэр бүл салалт их байдаг" хэмээн Бэйлинь хотын гэр бүл цуцлах товчооны ажилтан ярьжээ.

 

Global Times сонины мэдээлснээр сар гаруй хугацаанд хосууд гэртээ сууцгаасан хөл хорионоос үүдэлтэйгээр гэр бүл цуцлуулах хүсэлт нэмэгдсэн гэнэ. Өмнө нь олон цагаар ажиллаж, ихэнх цагаа гэрээсээ гадуур өнгөрөөдөг байсан хятадууд энэ хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ зөрөлдөж, таагүй харилцаа үүссэн гэж эх сурвалж таамаглажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
z:
bvgdl er emgui ajiinhantaigaaa zawaaardag baihgui yu manaihan shig kk
2020-03-17