COVID-19: Монголын гурван иргэний ойрын хавьтлын 61 хүнээс халдвар илрээгүй
2020-03-17

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 164 оронд COVID-19 вирус бүртгэгдсэн байна. Эдгээр улс орнуудад тусгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж тэр дундаа гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг хүргүүлж байгаа юм. Манай улсад шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн. БНСУ-аас Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр зорчигч, Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг эмэгтэй нийт гурван иргэнээс COVID-19 вирус илэрсэн. Ийнхүү Монгол Улсад нийтдээ COVID-19 вирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Бүх хавьтлыг хяналтад авч тандалт, лабораторийн судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Ойрын хавьтлууд бүгд тусгаарлагдсан. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдол нь Улсын онцгой комиссын дагуу тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс. Эрсдэлт бүлгийн хүмүүс байсан тул зайлшгүй иргэдээ татан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Монгол Улсын иргэд хаанаас, хэзээ ч эх орондоо ирэх эрхтэй.

 

Эрсдэл өндөр бүсээс ирж байгаа учраас бүх хүнийг амны хаалттай суулгах, хоол хүнсний зүйл нислэгийн үед хэрэглэхгүй байх, хоорондоо харилцан ярилцахгүй байхыг зөвлөж мэргэжлийн эмч ажиглалт хийж биеийн байдлыг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Тийм учраас харьцангуй хүн ам дунд эрсдэл багатай гэж үзэж байна. Сөүлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдол хоёулаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээд ирсэн хүмүүс байгаа. Тиймээс иргэд олон нийт яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулах эх үүсвэр болоод байна. Хаврын улиралд монгол иргэдийн дархлаа сулардаг. Иймд

 

Гараа угаах, маскаа зүүх

 

Олон нийтийн газраар явахгүй байх

 

Дархлаагаа дэмжиж тайван байх

 

Сайн унтаж амрах, сайн хоол хүнс хэрэглэхийг дахин дахин анхааруулж байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлалтан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 хүн байна. Сэжигтэй гэж үзсэн 293 хүнээс онош батлагдсан дөрвөн тохиолдол байна. Өчигдөр Токио-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн  Иргэдийг ХӨСҮТ болон зочид буудал, амралтын газруудад хуваарилсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээнйи чиглэлээр дүүргийн эмнэлгүүдийн орны 5-10 хувийг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлтгэн эмч нарыг хувиарлан ажиллаж байна" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 11-ны өдөр онош батлагдаж COVID-19 вирус халдварласан болох нь тогтоогдсон Франц иргэний ойрын хавьтлын 88 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Франц иргэний хавьтлуудын мэдээлэл тодорхой болж үүгээр дуусч байна. Гэхдээ тусгаарлах хугацаа дуусаагүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ сарын 15-нд Баян-Өлгийд, ХӨСҮТ-д хоёр хүний хариугаар вирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан нэг иргэний шинжилгээ хийгдэж байгаа. 

 

Одоо тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн мэдээллийг өгье.  2020.03.16-ны өдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаар дамжин Берлинээс ирж тусгаарлагдсан нэг хүнээс вирус илэрч монгол хүнд вирус халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Эдгээрийн ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарласан бөгөөд 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьталд шинжилгээ хийгдэж байна. Бидэнд богино хугацаанд буюу 15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур байгаа. Энэ оношлуураар онгоцоор зорчиж ирсэн 43 хүнээс шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тиймээс ийм оношлуур байгаа нь ажил хөнгөвчилж байна.

 

Нэг гуйх зүйл байна. "Вирус илэрлээ" гэхэд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж эхэлдэг. Нэг хүнээс мэдээлэл хүлээж авчихаад мундахгүй их ажилтай байхад ээлжлээд утасдаад байх юм. Бүр утсаа унтраачих гэхээр хоорондын уялдаа холбоо тасалдаж ажил зогсох гээд байна. Тийм учраас хагас өдрийн өмнө мэдээ дамжуулах гэж утсаар холбогдож ажилд садаа болохгүй байхыг хүсье" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Нямхүү захирлын бухимдах нь аргагүй ээ. Энэ сэтгүүлчдийн тавьж буй асуултаас харахад албаны хүмүүсийн ярьж хэлснийг огт ойлгодоггүй болтой юм билээ. Өчнөөн ярьж тайлбарлаад байхад дахин дахин асууж үнэт цагаас нь бараад байх юм. Солонгосоос 249 хүнийг авчирч байгаа гээд байхад л хэдэн хүн ирэх юм бэ гээд байгааг юу гэж ойлгох вэ. Шинжилгээний хариу чинь ямар удаан гардаг юм гэх мэт!!!! Цаг наргүй зүтгэж буй улсыг нэмж бүү бухимдуулаач
2020-03-17
shono 2 baildaana ongots em taria tuslam buyan uhaa deer irsen amsh nuuts. odoo gaaliin meduuleg hiijina.
2020-03-17
yaduu buurai baiy gadaad olon ulsiin eruul mendiin baiguulaga ugsun tuslamjiig butsaay bolohgui baihaa daa
2020-03-17
цагаан хоолтон ккккк:
нарангэрэл авгайд хулхи гантөгс л олдоно доо , нэлээд олон жилийн өмнө манай найзын амралтын газар бясалгалын курс зохион байгуулж байхдаа хонь гаргасан чинь бясалгагчдаасаа нууцлаад ганцаараа шинэ хонины шөл шунамхайрч оочлоод чанасан гэдэснээс нь том том үмхлэээд байхаар нь манай найз идэж болж байгаамуу гэсэн чинь зүгээр зүгээр бага зэрэг идэхэд зүгээр гэсэн гэжугаа ха ха ха
2020-03-17
zaluusa gol haldbariin golomt bolson burmaa, nepal, butan, miamar geed 8 uls baidima. tend zorchoogui bol aih heregui shuu.bohir gariiin obchin shdee.
2020-03-17
said monhoo chi ehleegui bol bi helehgui. Said Monhoo 8 jil butan, nepal ulsad suuy baisan elchin. bas nepal ulsad hamtiin ajilgaani gereetei gedeg mash nuuts yum genelee hun bitgii heleerei.
2020-03-17
200 say dollor Badamdamdin gedeg ardchilsan deeremchin. bid iim hogiin ardchilal huseegui. mashin undagui said, tsalin abdagui said,tusgai hangamygui said, Tv erh chuluu bidnii temtsey yabsan ardchilal iim bailaa. odoo 1 bishee hagartalaa yazartala targalsan buduun said.
2020-03-17
100 say dollor em tarianii mongo bayangol erdene luibarday abad targan tsatgalan amdary baiga house-da. zasag noyon shig teghed humuus em tariagui uhey baidag iim pizda ardchilal bid huseegui shuu. bidniia rdchilal bol shudarga songuuli alban tushaaliin naimaagui. mashin undagui said mon u mon biz
2020-03-17
galzuurtala uurlasan eruul mendin said em impex-iin hurgene hooy yabuulsan baidag. covid daramt boly baihad mongoo nehlee geed. ene ih hetsuu naimaa baga daa nogoo tender gedeg ai bas hetsuu hahuuli baiga mundag tom bayan boldiin gesen eruul mendiin tender luibardbal shuu
2020-03-17
hot dotor tunsan tungamal shalbag bol shes baastai us yumaa ariutgah herehtei shuu arduudaa shar bilgee blog-oos
2020-03-17
urd shono Dongoi shes baas achaad yaby baisan haana asgasan bol. medsen hun bainuu.
2020-03-17
shalbaagni shestei baastai nuuriig ariutgah gesen ajiltanaa 3 emnelgiin darga ajilaas halsan baidag. ene temtseld 3 emnelgiin darga yagaad virus-iin tald urabsiin boloo.
2020-03-17
eruul mendiin said Monhoo gol haldbariin golomt bolson Butan ulsad 7 jil ajilay amdarsan abidag mash nuts yum gesen.
2020-03-17
garzuurtala uurlaad eruul mendiin said monhoo buh ajiltan bas oorigoo ajilaas halsan baina. odoo eruul mendiin yam 1 ajiltangui. 1 tur orlon Sarangerel yaj 1 hun covid 73 temtsene gey.
2020-03-17
Хөөрхий эд нарыг бүү муулдаа Эд нарын оронд өөрсдийгөө тавьж үз Тэр утас руу залгахгүй тэвчлдээ Хүн л юм чинь бухимдана цухалдана Чадлаараа л ажиллаж бгаа шдээ
2020-03-17
barag aluurchin maygiin avgai bn zurgii n hardaa
2020-03-17
долдой авгай :
”дархлаа унадаг” гэж ямар үг вэ , өрхийн эмнэлэгтээ очиж ажиллаач зайлаач
2020-03-17
barag aluurchin maygiin avgai bn zurgii n hardaa
Одоо тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн мэдээллийг өгье. 2020.03.16-ны өдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан 2, Франц улсаас ирж тусгаарлагдсан 1 хүнээс вирус илэрч монгол хүнд вирус халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Эдгээрийн ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарласан бөгөөд 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьталд шинжилгээ хийгдэж байна. Бидэнд богино хугацаанд буюу 15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур байгаа. Энэ оношлуураар онгоцоор зорчиж ирсэн 43 хүнээс шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тиймээс ийм оношлуур байгаа нь ажил хөнгөвчилж байна.
2020-03-17
сэдвээ мэдэхгүй ажлаа мэдэхгүй хүний шинж
2020-03-17
Зочин:
Нямхүү 3 иргэнээ сахиж хоносон уу. Алаг үзэж болохгүй шүү.
2020-03-17
Өөрийгөө л хичээ
2020-03-17
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРААЧ ....”одоо” одоо” одоо” гэдгээ зогсоогооч
2020-03-17
сэдвээ мэдэхгүй ажлаа мэдэхгүй хүний шинж
Өөрийгөө л хичээ
unen sejgiin avgaichuul yum aa
2020-03-17