БНХАУ: Он гарсаар таван сая хүн ажилгүй болжээ
2020-03-17

 

Хятадын Статистикийн үндэсний товчоо тус улс дахь ажилгүйдлийн талаарх тоон мэдээллийг танилцуулсаныг Синхуа дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 6,2 хувьд хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. 2020 оны нэгдүгээр сард ажилгүйдэл 5,3 хувьтай байсан бол өнгөрсөн оны 12 дугаар сард 5,2 хувь байжээ. 

 

"Сүүлийн хоёр сард Хятадад таван сая гаруй хүн ажилгүй болсон, энэ бол санаа зовнихуйц асуудал" хэмээн Хятадын эдийн засагч Ларри Ху CNBS-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Хятадын Засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлд хотын бүс нутгуудад 442,47 сая хүн ажил эрхэлж байсан бөгөөд энэ үзүүлэлтээс тооцож үзвэл хамгийн багадаа л 4,67 сая хүн ажилгүй болжээ. 

 

Ажилгүйдлийн түвшин өссөн нь Хятадад дэгдэж, дэлхий даяар тархсан шинэ төрлийн титэм вирустэй холбоотойгоор аж ахуйн нэгж, үйлдвэрүүд хаалгаа барьсантай холбоотой юм. Харин аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээснээс оны хоёрдугаар хагаст ажилгүйдлийн түвшин буурна гэж Статистикийн үндэсний товчоо таамаглаж байгаа аж. Тус товчооны мэдээлснээр, одоогийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн 60 хувь нь үйл ажиллагаагаа сэргээсэн бол томоохон компани, үйлдвэрүүдийн 90 хувь нь хэвийн горимоор ажиллаж байгаа гэнэ. 

 

COVID-19: ДЭМБ олны дунд түгсэн ТӨӨРӨГДЛҮҮДИЙГ няцаав
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
харх хулгана мэлхий сарьсан багваахай мэтийн вирус тээж яваа бохир заваан амьтадын махыг иддэг хужаа нараас корона вирусын халдвар гарсан нь баталгаатай үнэн.
2020-03-17