ЭМЯ: Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх зорчигчийг тусгаарласан
2020-03-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сөүл-Улаанбаатар, Моксва-Берлин-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж хүндэтгэх шалтгаантай эх орондоо буцах нэн шаардлагатай иргэдийг тээвэрлэн авчраад байна. 

 

Уг нислэгт багтсан Монгол Улсын гурван иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрч ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэгвэл эдгээр иргэнтэй нэг онгоцоор зорчсон мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр ажилтан болон "Hero" энтертайментийн зураглаач нар тусгаарлагдаагүй тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. 

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Сөүл болон Берлиний нислэгээр ирсэн бүх зорчигчийг тусгаарласан" гэж мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин