ОХУ-ын Төрийн Думын орлогч даргад төрийн дээд шагнал гардуулав
2020-03-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга асан А.В.Гордеевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд шагналыг нь гардуулав.

Шагнал гардуулах ёслолын дараа Элчин сайд Д.Даваа Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевт хүндэтгэл үзүүлж уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг сайшаан тэмдэглээд цаашид хоёр орны хооронд хийгдсэн төрийн дээд хэмжээний айлчлалаар тохиролцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно хэмээн онцлов.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
авилгачид нэг нэгнийгээ шагнаад л фяз юм аа
2020-03-17