COVID-19: АНУ-д долоон сая хүн хөл хорионд оров

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас Америкийн Сан-Франциско болон ойролцоох хотуудын оршин суугчдыг гэрээсээ гарахыг хоригложээ. Хөл хорионд нийтдээ долоон сая орчим хүн орсон талаар АР агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гагцхүү нэн шаардлагатай, хүнс эсвэл эм бэлдмэл авах зорилгоор л гэрээсээ гарч болохыг сануулсан байна.
Мөн Лос-Анжелес болон Сан-Диего хотуудад зоогийн газруудыг хаажээ. Сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 4,6 мянга болсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ