Газрын тосны үнэ 5 хувиар өсчээ

Сүүлийн үед ихээхэн уналттай байсан газрын тосны үнэ гуравдугаар сарын 16-наас эхлэн өссөн талаар ВВС мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь гурван хувийн өсөлттэй байсан Brent болон WTI маркийн газрын тосны өртөг таван хувиар өссөн байна.
Brent маркийн газрын тосны үнэ баррель нь 30,65 ам.доллараас 31,17 ам.доллар болж өссөн бол WTI газрын тосны үнэ 29,77 ам.доллараас 30,48 ам.доллар болж өсчээ.
Ийнхүү өсөхөөс өмнө Brent маркийн газрын тосны үнэ 30 ам.доллараас буусан байв. Спот зах зээл дээр энэ маркийн газрын тосны үнэ баррель нь 28,96 ам.доллар болтлоо буурч байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ