Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна
2020-03-17

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүлээд байна. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан сөрөг хүчний намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах, тандан судлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна.

 

Тухайлбал, ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу улс орны хэмжээнд Ардчилсан намын нийт гишүүдийн судалгааг гаргуулахаар намын шат, шатны байгууллагад дарамт, шахалт үзүүлэх боллоо.

 

ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Ардчилсан намд нэгдсэний төлөө Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл гэж үзэн, эрс эсэргүүцэж байгаагаа шаардлагадаа дурджээ. Цагдаагийн байгууллагын шууд харъяалан удирддаг төрийн чиг үүргийг МАН-ын дотоод үйл ажиллагаатай хутгалдуулан, сөрөг хүчний намынхаа мэдээллийг хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлган авахыг оролдож байна.

 

Түүнчлэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, аливаа намд элсэх эсэхэд хяналт тавьдаг байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.

 

Тиймээс ч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын С.Эрдэнийн асуулгын хариуг нэн даруй ирүүлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: АН

 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн бол ал баа.
2020-03-18
монгол:
өвчний хажуугаар АИ битгий шоу хий Та нарын хийж чадахгүй ажлыг энэ засаг хийж байна. Хэрэв та нар бсан бол будаа
2020-03-18
Namgiin melkhiii vaag vaaag
2020-03-17
Zochin:
Dainii xajuugaar dajin gej ene erdene balai yuchiv dee.shaardaj bn ch gex shig.
2020-03-17
irgen:
ta ooroo bolon tanai nam bitgii balairaad bai ..!!! Tangaragaa orgoson zagdaagiinhan alban yyrgee guizetgej baina, yun songuuliin ajil hiigeed baigaa um be ta nar… Yamrch surtalchilgaa hiih hereggui shdee olon niitiin syljee, tv-eer l surtalchilgaa ajlaa hii, ard tymen surtalchilgaand ch orolzohgui …zygeer l zov hymyysee songono
2020-03-17
Эрдэнээ гуай улс орон хар тахалын эсрэг бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байхад юу яриад байна даа. Цагдаа ажлаа сайн хийж байгаа олон газар луу үсчээд байдаггүй ажлыг нь хийлгэ. Танай намын залуучууд тун үнэн яриад байгаа шүү. Юунд их сандарч байна .
2020-03-17
Car tahaliig yaj davahav gj bhaf ta nariin songuuliin yaria yu ve
2020-03-17