COVID-19: АНУ иргэддээ 1000 ам.доллар олгох боломжийг судалж байна
2020-03-18

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар дэлхий даяар тархсан энэ үед улс орнууд эдийн засаг, хүн амынхаа амьжиргааг хангах төрөл бүрийн арга хэмжээ авсаар байна. 

 

Тухайлбал, АНУ цар тахлаас үүдэлтэй хориг, хязгаарлалтын нөхцөл байдалд эдийн засгаа дэмжихийн тулд 850 тэрбум гаруй ам.доллар төсөвлөхөөр зэхэж байгаа талаар тус улсын Сангийн сайд Стивен Мнучин мягмар гаригт мэдэгдлээ. Тэрбээр төлөвлөсөн арга хэмжээнийхээ талаар Бүгд Найрамдах намас сонгогдсон сенатчидтай зөвлөлджээ. 

 

NВС агентлагийн мэдээлснээр, ажиллагсад болон бизнесийнхний татварыг бууруулахаас гадна холбооны нөөцөөс АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллараас ихгүй мөнгөн дүнг олгох боломжийн талаар судалж байгаа гэнэ. Энэ нь хямралын нөхцөлд америкчууд бэлэн мөнгөтэй байх боломжийг хангах зорилготой гэж Мнучин өгүүлсэн байна. Мөн цар тахлын улмаас илүүтэй хохирч байгаа агаарын тээвэр зэрэг салбаруудад шууд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Эдийн засагчдын өгүүлснээр, АНУ хямралын үед гаргахаар төлөвлөсөн 850 тэрбум ам.доллар нь урьд хожид байгаагүй өндөр үнийн дүн аж. 2008 оны  хямралын дараа эдийн засгийг дэмжих, хямралтай нүүр туслан компаниудын хувьцааг улс их хэмжээгээр худалдан авахад зориулж 700 тэрбум орчим ам.доллар зарцуулж байжээ. 

 

Энд дуулгахад, мягмар гаригт АНУ-ын биржүүд өмнөх их уналтын дараагаар өссөн дүнтэй нээгдсэн байна.

 

Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ цар тахалтай тэмцэхэд зориулж төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр өвчний тархалтын улмаас улс даяар хөл хорио тогтоох шаардлага гарахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлж байв.

 

Тус улсад, хоногт 1000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар АНУ-д 6420 тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас барсан бол 17 хүн эмчлэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hudal:
Tax belen munguu holiod bna
2020-03-18
Mongoo avyaa:
Yanz bvriin huvilburuud yarigdaj bna. 1000 l gene 4000 l gene esvel am bul 4 ger bvld 18000 l gene mongo ogoh n barag todorhoi bolson harin hediig ogoh n udahgui shiidegdeh bhaa.
2020-03-18
Hudal:
Tax belen munguu holiod bna
irgen:
sudalj baigaa geed naad asuudal chin shiidsen asuudal shiidver gargasan
2020-03-18