COVID-19: Дэлхий даяар шинэ тохиолдол 11526-аар нэмэгдлээ
2020-03-18

 

Дэлхий даяар хурдацтай тархаж буй шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өглөө. 

 

Гуравдугаар сарын 18-ны байдлаар, дэлхий даяар COVID-19 вирусээр халдварласан 179 112 хүн байгаагаас  11 526 нь шинэ тохиолдол гэж ДЭМБ мэдээлжээ. 

 

Өнгөрсөн хоногийн хугацаанд 475 хүн нас барж, шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсан хүний тоо нийтдээ 7426 болсон байна. 

 

Мөн дэлхийн найман оронд титэм вирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн талаар ДЭМБ мэдээлжээ.

 

COVID-19: ДЭМБ олны дунд түгсэн ТӨӨРӨГДЛҮҮДИЙГ няцаав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин