ОХУ-д оршин суугаа Монгол иргэдийн АНХААРАЛД
2020-03-18 09:18

 

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.

 

Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдэе. Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.

 

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой:

 

Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс Утас: +74992411548, +74956906792 Гар утас: +79162133247, И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com, Фэйсбүүк: Посольство Монголии в РФ 

 

Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар Утас: +7 3952 342295 Гар утас: +7 914 895 0528 , И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ, 

 

Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар Утас: +7(3012)220499 Гар утас: +79516224225, +79025337213, И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn, Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

Shuud.mn
Сонин хачин
1 uym abch uguul ok kkkk
2020-03-18
Tosgonii sogtuuchuultai l taarchikhgui bol
2020-03-18
Khuuchnii oros bish bolson soyoltoi
2020-03-18
Зочин:
орос улсад ажиллаж амьдарч аялахад амь насаа алдах бие махбодиороо хохирох дээрэмдүүлэх арьс өнгөөр ялгаварлагдах аюултай юу?
2020-03-18