COVID-19: Аврал ХОЛГҮЙ
2020-03-18

 

Шинэ төрлийн титэм вирус өнгөрсөн оны сүүлээс л дэлхий дахинаа заналхийлж, өнөөдөр өвчний тархалт хэдийнэ өргөн цар хүрээг хамарчээ. 

 

Энэ үед дэлхий даяар олон арван судалгааны байгууллагууд хүн төрөлхтнийг аврах вакцин гаргахаар ажиллаж байгаагийн дээр энэхүү аюулт вирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь эрдэмтдийг нэн түргэн хугацаанд вакцин гарган авахыг шахамдуулж байгаа юм. 

 

Тиймдээ ч асар богино хугацаанд дэлхийн хэд хэдэн оронд вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд даваа гаригт АНУ-д шинэ төрлийн титэм вирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэлсэн талаар Associated Press мэдээлж байв. Дэлхийн ямар улс орнуудад вакцин боловсруулах ажил аль шатандаа яваа талаар Regnum, ВВС, АВС, Dutch News агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

АНУ 

 

Вакцины клиникийн туршилтын хүрээнд сайн дурын 45 хүнд сарын хугацааны зайтайгаар хоёр тун тарих аж. Вакцины анхны тунг тариулсан хамгийн эхний сайн дурын хүн нь Сиатлын оршин суугч 43 настай Женнифер Хэллер гэх эмэгтэй болжээ.

 

Туршилтад оролцсон хүмүүс COVID-19 вирусийн халдвар авахгүй, учир нь энэ вирус вакцинд агуулагдаагүй гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм. Эрдэмтэд вакциныг гарган авахдаа титэм вирусийн генетик кодтой эд эс илрэх үед антител боловсруулах дархлааны системийг дэмжих тусгай уураг нийлэгжүүлжээ.

 

Хэдийгээр клиникийн туршилт эхэлсэн ч вакциныг өргөн цар хүрээтэйгээр ашиглах боломж 12-18 сарын дараа л үүснэ гэж эрдэмтэд мэдэгдсэн байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучигийн өгүүлснээр, дээрх вакцины анхан шатны туршилт амжилттай болсон ч "нийтэд хэрэглэхэд жил, жил гаруйн хугацаа шаардлагатай" хэмээн мэдэгджээ. 

 

Түүнчлэн ирэх сард Пенсильваниийн их сургууль болон Канзас-сити дэх туршилтын  төвд гарган авсан титэм вирусийн эсрэг вакцины клиник туршилтыг эхлүүлэх юм байна.

 

ОХУ

 

Хойд хөрш, ОХУ-д ч титэм вирусийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Энэ сарын эхээр Оросын дэд сайд Татьяна Голикова "эм бэлмэлийг боловсруулах ажлыг аль болох түргэвчилнэ" хэмээн мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр Орсо улсад таван чиглэлээр, 13 хувилбараар вакцин боловсруулах ажил явагдаж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн Санкт-Петербургийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн вакциныг 2020 оны гуравдугаар улиралд гарган авч, дөрөвдүгээр улиралд амьтан дээр туршиж эхлэх боломжтой хэмээн мэдэгдэж байв. 

 

Нидерланд


Нидерландын вирус судлаачид дэлхий дахиныг титэм вирусээс аврах арга олжээ.  Dutch News агентлагийн мэдээлснээр, Утрехтын их сургууль болон Эразмус анагаах ухааны төвийн эрдэмтэд COVID-19 вирустэй тэмцэхэд туслах антителийг нээжээ. Одоогоор нэмэлт судалгаа хийж байгаа аж. 

 

"Хүмүүст хий хоосон найдлага төрүүлэхгүй байх нь чухал. Гэхээ бидний нээлт ихээхэн ирээдүйтэй" хэмээн судалгааны багийн ахлагч Беренд-Ян Бош мэдэгджээ. 

 

Эразмус анагаах ухааны төвийн профессор  Франк Гросвельдын өгүүлснээр антителийг эм бүтээхэд ашиглахаас өмнө хор судлалын шинж чанарыг турших ёстой аж. 

 

Хүмүүсийг шинэ төрлийн титэм вирусээс хамгаалах шилдэг арга нь вакцин байх хэдий ч вакцин боловсруулахад хоёр хүртэлх жилийн хугацаа шаардлагатай гэж Гросвельд өгүүлсэн байна. Тиймээс антител дээр суурилсан эмчилгээний арга вакцинаас түрүүлж бэлэн болох магадлалтай аж.  

 

Гэвч энэ эмчилгээ нь өндөр өртөгтэй бөгөөд одоогоор эрдэмтэд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, эмийн үйлдвэрүүдтэй хэлэлцээ хийж байгаа гэнэ. 

 

БНХАУ 

 

Вирусийн эсрэг вакцин жил хагасын дараа л гарах боломжтой гэж өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байлаа. Харин БНХАУ-аас Орост суугаа элчин сайд Жан Ханьхуэй COVID-19 вирусийн эсрэг вакциныг хэдийнэ бүтээсэн, гэхдээ нэмэлт туршилт, шалгалт шаардлагатай гэж хоёрдугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. 

 

"Хятад улс хэдийнэ вакцин бүтээсэн. Гэхдээ цаашлаад дахин шалгах, нэмж сайжруулах шаардлагатай" хэмээн элчин сайд мэдэгдэж байв. 

 

Түүнчлэн титэм вирусийг эмчлэх үр дүнтэй эм бэлдмэл олсон талаар Жан Ханьхуэй онцолж байлаа. 

 

"Хятадын эм бэлдмэл үр дүнтэй байгааг практик харуулж байна. Эм бэлдмэлийг хэрэглэсэн бүхий л тохиолдолд өвчин хүндэрсэн тохиолдол гараагүй. Хятадын эм бэлмэлийн үр дүн 85 хувиас дээш байгаа бол зарим бүс нутагт 90 хувиас дээш үзүүлэлттэй байгаа" хэмээн элчин сайд мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tomor zamiin oros 21 surguulinhan ukraine ulsiin huugui zeeld hamragday bolno gesen shuu.
2020-03-19
Busad ornuud irgedee gadnaas avchrahdaa covid 19-ii alivaa shinj tendeg ilersen huniig ooriin irgen ch baisan hamaagui oruulahgui, harin ter dor ni tus alsad ni tusgaarlaj emchluuleh arga hemjee avna gej medegdej baigaa. Haldvar taraahaas sergiilj baigaa gazar ni ter dor ni tusgaarlan ajillah estoi gej. Uuniig manaihan heregjuuleh heregtei
2020-03-19
21 surguuliin suragchid ajil amdral eruul mendeer mash ih hohirson shdee barag amdralgui bolson. buruutai heregteng oly hohiroloo nehemjilne.21 oros surguuli bolhoor honzon bodog baisan nepaluud bainga surguulid halday baisan.
2020-03-18
COVID 21 virus bas mash ih ersdel taraasan 21 surguuli oros surguuli baisan deeremchid COVID 21 haldaay nepaliin chemien dainii haldlaga garsan angiara haldbar abaad duusan surguuli shuu. 21 surguuli hodolgoonihon
2020-03-18
covid 73 geed 73 surguuli angiara surguuliara haldbar absan shdee. bugd uheed dusjina tuslaarai handib abjina 73 surguulia abarh hodolgoon.
2020-03-18