Хөл хориог өөртөө ашигтайгаар эргүүлэх зөвлөмж
2020-03-19

 

Дэлхий даяар аюулт өвчин тархсан энэ үед сургууль цэцэрлэг хаагдаж, зарим ажил олгогчид ажилтнууддаа чөлөө өгөн, зарим нь гэрээсээ ажиллахыг зөвлөсөөр байна. Өөрийгөө тусгаарлан гэртээ ийн байх үед юу хийж болох талаар цөөн зөвлөгөөг хүргэе. 

 

Онлайн сургалт 

Олон салбарын мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэгийг текст, дүрс бичлэг эсвэл бүр курс хичээл болгон зардаг. Олон нийтийн сүлжээн дэх хуудсыг хэрхэн хөгжүүлэхээс эхлээд л амттан хийх гээд төрөл бүрийн сургалтыг цахим орчноос хайж олох боломжтой. 

 

Ийм сургалтууд нэг их үнэтэй биш, мөн ихэнх нь үнэгүй байх нь ч бий. Өөрт таалагдсанаа л сонго. 

 

Цахим музей

 

Мэдлэгийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд дэлхийн улс орнуудын түүх, соёл, түүхэн хүмүүсийн талаар мэдээд авах нь илүүдэхгүй. Цахим ертөнц хөгжсөн өнөө цагт өөрийгөө хөгжүүлэх нь харьцангуй хялбар болсон.

 

Түүхийн янз бүрийн эрин, зууны талаар өгүүлэх кино, цувралууд олноор байхын дээр тоон технологийн хөгжлийн ачаар музейг ч заавал өөрийн биеэр очиж үзэх шаардлагагүй болсон. Гайхалтай үзмэрүүдийн гэрэл зургуудыг тайлбар, баримтуудтай нь хамт оруулсан тусгайлсан сайтууд ч бий. Үүнээс хавьгүй илүү сонирхолтой нь виртуаль аялал, та ЭНД  дарж, үзэхийг хүссэн музейгээ сонгоорой. 

 

Шинэ хобби 

 

Зүгээр суухыг хүсдэггүй хүмүүст зөвлөхөд ямар нэг шинэ хоббитой бол. Зөөлөн тоглоом хийх, өөртөө болон хүүхдүүддээ хувцас оёхоос эхлээд шинэ хоол туршиж үзэж ч болно.

 

Мөн гэрээ өөрөө хийсэн зураг, ваар, бүтээлэг зэрэг эд зүйлээр чимэглэж ч болох юм.

 

Спорт, йог, бясалгал 

 

Олон хүн турах, эсвэл булчингаа чангалах хүсэлтэй ч цаг зав байхгүй гэсэн шалтгаанаар спортоор хичээллэхээ хойшлуулдаг. Харин аргагүйн эрхэнд хөл хорионд орсон үед хойшлуулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх яг л тохиромжтой цаг нь.

 

Ямар дасгал хийх, хэрхэн зөв турах талаар ойлголтгүй бол интернэтээс хайгаарай. Өнөөдөр олон төрлийн дасгалтай дүрс бичлэг, зөвлөгөөг үнэгүй авах боломжтой болсон.

 

Нойр, хоолны горимоо цэгцлэх

 

Ажлын хуваарь, их хотын хэмнэлийн улмаас ихэнх хүмүүсийн нойр, хоолны горим алдагдаж, улмаар эрүүл мэнд муудах шалтгаан болдог. Нойр муу байх нь хүний биед ачаалал өгч, олон төрлийн өвчний анхдагч шалтгаан болдог бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд эрт унтаж, нэг л цагтаа сэрдэг болохыг эмч нар зөвлөдөг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
wtf:
хаана каринтинлагдаад байгаа юм. Хүүхдүүдэд зориулж бичээгүйм бол, ажилтай хүмүүс ажилдаа, угийн ажилгүй хүмүүс гэртээ л байж байгаа шд, нэх байгаагүй нөхцөл байдал үүссэн мэт худлаа шаахын. Угийн ажилгүй гаруд наадхыг чинь мөрдлөө юу...
2020-04-13
duuchin mendbileg Irish pub gadaa omdondoo baasan bailaa urd shono. Duuchin Mendbileg bujigchin Hongorootoi nuuts amrag holbootoi gehdee ene manin mendee-tei hen yabaldag baina gey.nootoi notstoi shuu
2020-03-28