Их Британийн иргэн сугалаанаас 70 сая доллар хожжээ
2020-03-18

 

Их Британийн иргэн EuroMillions лотоны жекпот буюу гол шагналын эзэн болж 57 сая фунт стерлинг /69,2 сая ам.доллар/ буюу монгол мөнгөөр 183,4 тэрбум төгрөгтэй дүйх хонжвор авахаар болжээ. 

 

Энэ талаар Нэгдсэн вант улсын Үндэсний лоторейн төлөөлөгч мэдэгдсэнийг The Sun мэдээлсэн байна. Ялагчийн нэр хараахан тодроогүй байгаа тул сугалаанд оролцсон хүмүүсийг өөрсдийнхөө тасалбарыг сайтар шалгахыг Үндэсний лоторейн төлөөлөгч ургиалжээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 10 дугаар сард Их Британийн нэгэн иргэн мөн дээрх лотоноос 170,2 сая фунт хожсон байна. Ингэснээр тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн өндөр шагналын эзэн болжээ.

 

EuroMillions лото  2004 оноос Европд зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхлан Испани Франц, Их Британид явагдаж байгаад хожим нь  Австри, Бельги, Ирланд, Люксембург, Португал, Швейцар, Лихтенштейн нэгджээ. Мөн лотоны дүрмийн дагуу ялагч өөрийнхөө нэрийг зарлуулахгүй байх эрхтэй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
lubsansambuu:
lubsansambuu geed anglid udaj bga irgenshiltei mongol zaluu gesen shu umnu mongold tsagdaad ajillaj baisan hun gesen yondootoi shu
2020-03-18