Ш.Оргил: Тусгаарлагдсан оюутнуудын ар гэрийнхэн хэрэглээний зардлыг хурдан шийдмээр байна
2020-03-18

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:

 

 

 -Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовиур илрээгүй.  Алтанбулагийн  боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тандалтаар сэжигтэй гурван тохиолдол илэрсэн. Эдгээр гурван иргэнийг аймгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.  Бусад 33 зорчигчийг Алтанбулаг, Сүхбаатар сумын тусгаарлах байранд ажиглалтад авлаа.

 

Аймгаас төлөөлөгч томилоод тусгайлан бэлтгэсэн хоёр автомашинаар     энэ сарын 17-ныг дуустал хилийн цаана буюу Хиагтын районд гарч Монгол иргэдээ тосон  авсан.  ОХУ улсаас болоод гуравдагч орноос ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч ажиллалаа.

 

ОХУ-аас зүгээс хилийн боомтууддаа гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 01 хүртэл зорчигч тээврийн түр хязгаарлалт хийгээд байна. Тиймээс хилийн цаана гарч зохицуулалт хийх боломжгүй боллоо. Иймд Хиагт руу ирж байгаа Монгол иргэд, хилээр нэвтрэхдээ мэдүүлэг, анкетийг үнэн зөв бөглөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр монгол иргэдийг хаанаас ирж байгаагаас нь үл хамааран 14 хоног  тусгаарлах байранд байлгаж байна. Тусгаарлагдаж байгаа иргэдийг эрэгтэй, эмэгтэй тасагт хувааж байрлуулж  байгаа.

 

Дархан-Уул аймгийн ачаалал ихэссэн тул манай аймаг энэ сарын 15-аас иргэдийг тусгаарлан ажиглах байрандаа хүлээн авч эхэлсэн. ОХУ-ын их, дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоогооод, гадаад оюутнуудаа дотуур  байрнаасаа гаргаж байгаа.  Тэнд суралцаж байгаа манай ихэнх оюутнууд ирж байна.   Иймд оюутнуудын ар гэрийнхэн тусгаарлагдсан хоногийн зайлшгүй хэрэглээний зардлыг хурдан хугацаанд шийдэхэд анхаармаар байна. Тусгаарлалтын төлбөр дараа, дараагийн тусгаарлалтын бэлтгэл ажилд зарцуулагддаг. Дээр нь тусгаарлагдаж байгаа иргэдээс халуун ус, душ-д ормоор байна гэсэн санал, гомдол гарч байгаа. Бид орон нутгийн боломж бололцоогоо дайчлан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр  олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоосон. Гэвч үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг аж ахуйн нэгж, сүм хийдийн талаарх мэдээллүүд аймгийн Онцгой комисст ирж байна. Улс болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд бид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

Иргэд онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн талаарх талаарх мэдээллийг аймгийн шуурхай штабын 7036-3684 дугаарын утсанд мэдээлж болно.

 

Аймгийн онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад нутгийн захиргааны байгууллагын 45 ажилтан, албан хаагч эргүүлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөл хориог чанд сахимаар байна хэмээв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ган:
Оюутан хүүхэд нь хаа холоос өвчин зовлонгийн үеэр ирчихээд байхад хэдэн төгрөг төлчихөж чөдөхгүй арчаагүй эцэг эх вэ? Гадаадад сурч байгаа хүмүүсийн ар гэр нь арай ч яадагаа алдсан хүнд хэцүү амьдралтай байдаггүй. Худлаа улсаас даалгаж татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэж гүрийж байгаа биз. Арчаагүй эцэг эх бна даа. Хүүхдийг нь мөнгөө төлтөл нь гаргахгүй байлга. Эсвэл 14 хоэог дуусгаад засан хүмүүжүүлэх рүү явуул.
2020-03-24
Зочин:
Сэлэнгэ аймгийн онцгой комиссыхон маш сайн ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт ажлаар очоод ирэхэд ариутгал халдваргүйжүүлэлт хяналт маш сайн байсан. Үнэн байдлыг хэллээ
2020-03-22
Цэнгүүн:
Сэлэнгэ аймгийн онцгой комиссынхон үнэхээр сайн ажиллаж байгаа шүү. Та нартаа баярлаж байна.
2020-03-22
Helj yarih ugee bodoj yariarai ta. Aimgiin dargiin huvid buh l bololtsootoi shaardlagatai ajluudiig hiij baigaa.mun aimgiin hugjliin huvid mun l hiih ajlaa hiij baigaa shine zaluu bolovson huchin. Tiimees uuruu iluu ugelj biluu doloohoo bolino uu anhaaral tavisan tand bayrlalaa
2020-03-22
Иргэн:
Мөнгөө төлчихөөчээ, өвдсөнөөс дээр биздээ.эрүүл хоолтой эх орондоо ирж байж
2020-03-22
!!!!!!!!!!!!:
Oggil ch biluu chi dut za ! Selenge Altanbulgaa sain hogjuul yu ch hiihgui bas hudlaa burna aan chi !
2020-03-19
Helj yarih ugee bodoj yariarai ta. Aimgiin dargiin huvid buh l bololtsootoi shaardlagatai ajluudiig hiij baigaa.mun aimgiin hugjliin huvid mun l hiih ajlaa hiij baigaa shine zaluu bolovson huchin. Tiimees uuruu iluu ugelj biluu doloohoo bolino uu anhaaral tavisan tand bayrlalaa
zochin:
Тэдэнд улс орон ард олноо гэх ухамсар хүмүүжил үнэхээр алга даа. Зөвхөн хар толгойгоо л хоохойлох, бүх юмнаас бултах хулхидах, үнэгүй хэрэглэхээ амьдралын зорилго болгосон арчаагүй хогийн ургамлууд. Хууль цагдаагийнхан хууль журмаа сахиулаач ээ. Төлбөрөө төлөхгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлэх мэтээр арга хэмжээ аваач. Нэр хаягийг нь зарлав. Юунд нууцлаад байгаа юм. ЭНэ муухай халдвар тээгчдийн уршгаар улс орны эдийн засаг сүйрч байна шүү дээ
2020-03-19
Тусгай нислэгээр ирсэн Монголчууд дэндүү арчаагүй аймаар юм. Ор хоногийн мөнгөө төлөхгүй цааргалж бас халуун бууруулах эм ууж өвчнөө нууна…. тийм сүрхий юм бол гадааддаа л байжийхгүй……
2020-03-19
Zochin:
Uxanii oyutnuudad xungulult bj bolno.jinxene golomtoos irsen.yynd ulsaas ontshoi anxaarsan.manai 32 ch mash sain saxilgatai bsan.
2020-03-19
57 мянган ам/доллар зарсан ш дээ:
УХАНИАС АВЧИРСАН 32 ОЮУТНААСАА ЯДАЖ ОНГОЦНЫ БИШ ЮМАА ГЭХЭД ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨРИЙ НЬ АВЧ НААД ОЮУТНУУДЫН ТУСГААРЛАЛТЫН ЗАРДЛЫГ НӨХӨӨЧЭЭ АДИЛХАН ОЮУТНУУДЫГ ЯЛГАВАРЛАХ ШААРДЛАГА БАЙНА УУ АР ГЭР НЬ БҮГД АСУУДАЛТАЙ Л БАЙГАА Ш ДЭЭ
2020-03-18
Зс:
Дуракуудыг төлбөрөө төлөөгүй бол хүлээж авахаа байчих.
2020-03-18
erguu malnuud we .
2020-03-18
Зочин:
Газраар ирсэн нөхдүүд л новширч байхгүй юү . Мөнгөө төлснийг нь л хил давуулах хэрэгтэй
2020-03-18