Сэрэмжлүүлэг: Гэр шатаж дахин хоёр хүүхэд галд эндлээ
2020-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд энджээ.

 

Гал түймрийн дуудлага 2020.03.18-ны өдрийн 14:28 цагт Онцгой байдлын албан ирснээс тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ.

 

Иймд:

 

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

 

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

 

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
2 ч удаа зөвлөгөөг гэрээр нь орж өгч гарын үсэг зуруулан анхааруулсан байна лээ. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал нөлөөлж байна аа.
2020-03-20
Ts:
Um sain amaglan boltugai mash haramsaltai bn
2020-03-20
irgen:
Onzgoigiinhoos busad toriinhon odoo ajlaa hiigeechee….uls ornoo hogjyyl, zahilgaanjuul , oron suuzjuul !!
2020-03-19
zochin:
ум маани бадми хум. Хайран сайхан хүүхдүүд. Яагаад ийм бага насны хүүхдүүдийг цоожилж үлдээж байгаа юм бэ
2020-03-19
ОН:
ОНЦГОЙН ДАРГА НАР ХАНДИВ ЦУГЛУУЛАХААС ӨӨР ЮМ ХИЙХГҮЙ БНА. ТӨСВИЙН МӨНГӨ ХУСАХАА ХИЙЖ БАЙНА. ТЭГЭЭД Ч БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР НЬ АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БНА.ТЭД БОЛ МӨНГӨНИЙ ШУНАЛТАНГУУД.АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭСЭН ШОУЧИН ПОПУУД МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХӨД ЦҮНХ БАРИГЧ БӨГС ДОЛООГЧ НАР.
2020-03-19
Элдэв юм хийж мөнгө идэх гэж байснаас цахилгаан станцаа нэмэгдүүлж тарифаа хямдруулж цахилгаан халаалттай болгох асуудлыг шийдэж чадахгүй үхэр толгойтой төр юмаа
2020-03-19
Zocnin:
Baga nasnii huuhdiig hargalzah hungui orhiwol huuliar shiitgedeg bolohgui bol manaihan denduu heneggui yumaa 4 nastai huuhed galiin haalgiig neej gal tawina gej bmasrgui yumdaa
2020-03-19
Zocnin:
Etseg excnuudee yadaj aild cn bolson oruulaad hund haruulj bolmoor yum daa Ail hunii ami neg gedeg Iim jaalhan nualh ursiig yaj orhij cnadaj bnaa
2020-03-19
Зочин:
Монголчууд төв суурин газар энэ гэр сууцаа халах цаг болсоныг сануулсаар
2020-03-19