COVID-19 Израиль, Палестиныг эвлэрүүлэв
2020-03-19

 

Өнгөрсөн зуунаас л сөргөлдөж эхэлсэн Израиль, Палестины титэм вирусийн "ачаар" эвлэрчээ. Энэ талаар The Jerusalem Post  мэдээлсэн байна. 

 

Дэлхий даяар хүнд нөхцөл үүссэн энэ үед сөргөлдөгч талуудын эрх баригчид титэм вирустэй тэмцэх шуурхай штабыг хамтран байгуулахаар тохиролцжээ. 

 

"Манай хил эргэлзээ төрүүлэх газар үлдээхгүй. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хатуу арга хэмжээ авч, дээд түвшинд хамтран ажиллах ёстой" хэмээн Палестины талын төлөөлөгч мэдэгдсэнийг эх сурвалж дамжуулжээ. 

 

Түүнчлэн Израиль Палестины Эрүүл мэндийн яам руу титэм вирусийг оношлох 200 тест илгээсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Үүнээс өмнө халдвар авсан байж болзошгүй арабуудыг Израилийн эмнэлгүүдэд хэвтүүлж байжээ.

 

Г.Бямбасүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин