Г.Нэргүй: Нийслэлд шар усны үерийн аюул ойрхон байна
2020-03-19

НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.03.19/ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрөгч долоо хоногт угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон дөрвөн өрхийн 12 иргэн /5 хүүхэд, 7 том хүн/ эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авчээ. Одоогоор биеийн байдал хүндэрсэн, эмнэлэгт хэвтсэн хүнгүй аж. 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 13-ны өдөр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх , эрсдэлээс хамгаалах А/346 дугаар захирамж гаргасан байна. Цаг агаар дулаарах тусам яндангийн таталт мууддаг тул угаартах эрсдэл хавар, намрын цагт ихэсдэг. Иймд урин дулаан цаг ирж буй өдрүүдэд иргэд тайвширч болохгүй. Эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх зэргээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхаарууллаа.

 

Өнгөрөгч саруудад нийслэлийн алба хаагчид гэр хорооллын 230 гаруй мянган өрхөд зөв галлагааны талаар зөвлөмж хүргэж ажилласан.  Энэ ажлын үр дүнд нийслэлийн хэмжээнд объектийн гал түймэрт 34 хувиар буурсан. Галын дуудлага хоносон тохиолдол он гарснаас хойш таван удаа бүртгэгдсэн. Тиймээс иргэд олон нийт пийшин зуухны галлагаа, галлагааны аюулгүй байдалд анхаардаг болсон гэж үзэж байгаа гэж НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

 

Мөн шар усны аюул нийслэлд ойрхон байгааг анхаарууллаа. Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд нийслэл хот орчмын уул, голын сав нутгийн 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км/куб байгаа аж.

 

Тиймээс иргэд, олон нийт шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин