"Сэлэнгэ аймагт COVID-19 вирусийн сэжигтэй гурван хүнийг тусгаарлалаа"
2020-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын албаны хүмүүс оролцов.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 166 оронд өвчлөл тархжээ. Үүнээс Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг улсад өвчлөл хурдацтай тархаж байна. АНУ-ын 50 мужид халдвар бүртгэгдсэн. Тус улсын нутаг дэвсгэрт оношлогдож бүртгэгдсэн тохиолдлын тоо 8400 гаруйд хүрчээ.

 

ДЭМБ ээлжит хурлаа өчигдөр /2020.03.18/ хийж эрсдэлгүй орон, хүн гэж нэг ч үгүй. Тиймээс халдвар манайд гарахгүй гэж хойш суулгүй бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 1706 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Сэжигтэй дөрвөн тохиолдол хяналтад байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 250 зорчигч ирсэн. Энэ нислэгээр тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд ирэх байсан ч Турк улсад эмчлэгдэж байгаа учраас уг нислэгээр ирээгүй" гэлээ. 

 

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд өвчлөл огт бүртгэгдээгүй сайхан мэдээ ирсэн бөгөөд Ухань хот вирусийн дэгдэлтийг бүрэн хяналтандаа аваад байна гэж мэдээлжээ. Манай Улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.03.18/  15.00 цагт БНХАУ-ын эмч, эрдэмтэдтэй холбогдож цахим хурал хийн Ухань хотод авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар харилцан ярилцаж туршлага судалжээ. 

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос гол авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь эрт илрүүлж, эрт тусгаарлан оношлох эмчлэх чиглэл гэдгийг зөвлөсөн байна. Мөн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэний хамар, залгиураас шинжилгээ аваад сөрөг гарвал давтан шинжилгээний сорьцийг өтгөнөөс авч байгаа гэдэг мэдээллийг өгчээ.  

 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр сэжигтэй гэж үзэн тусгаарлаад байсан дөрвөн тохиолдлын шинжилгээний хариунд вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан, сорьц ХӨСҮТ-д хүргэгдэн ирж байна. COVID-19 вирусээр өвчилсөн нь тогтоогдсон зургаан иргэн эмчлэгдэж байгаа. Дөрвөн хүний биеийн байдал дунд, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэлээ. 

 

Монгол Улсын засгийн газраас бусад улс оронд зорчсон хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь татан авах шийдвэр гаргаж тусгай үүргийн онгоц нисгэж эхэлсэн. Одоогоор дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим хүн ирж тусгаарлагдаад байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэнцсэнгүй:
ер нь яам яамыг 1 сар ил тод ажиллуулбал бүх үйл ажиллагаа нь ил болж хэн нь хэн бэ гэдэг нь харагдах юм байна , эмя сулавтар байлаа , дунд дүн тавьлаа, тэнцсэнгүй
2020-03-19
Одоо гаднаас вирүс тээж авчраад байгаа уок-д хатуу хариуцлага тооцъё. Арай хэтэрлээ. Өнөөдөр Туркийн зорчигчдоос хэд илрэх вэ? 3- уу, 5-уу? Улсын онцгой комис гэдэг гаднаас вирүс тээгчдийг нэвтрүүлэхээс сэргийлэх ёстой. Гэтэл тэд яаж байна? Энэ маягаараа удахгүй биднийг Форбес дээр онигоо болгож бичихэд ойрхон байна. Гаднаас хүмүүс авчирдаг нь улс тѳрчдийн явцуу сонирхлоос үүдэлтэй. Хамаатан саднаа татах бас сонгуульд иргэдээс оноо авах. Гадаадад буй иргэдийг аль болох тэнд нь байлгаж шаардлагатай зардлыг нѳѳц хѳрѳнгѳѳс гаргуулах ёстой. Одоо ядаж үүн дээрээ нэмж авчрахаа больё. Гадаадад иргэн хүн зорчино гэдэг бүх эрсдлээ ѳѳрѳѳ даах хариуцлагатай байдаг.
2020-03-19