COVID-19: Дэлхийн 849 сая хүүхэд гэртээ байна
2020-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

COVID-19 вирусийн тархалт өнөөдрийн байдлаар дэлхийн 166 орныг хамраад байна. Үүнээс Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг улсад өвчлөл хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндэрчээ.

 

АНУ-ын 50 мужид халдвар бүртгэгдсэн. Тус улсын нутаг дэвсгэрт оношлогдож бүртгэгдсэн тохиолдлын тоо 8400 гаруйд хүрээд байна. АНУ-ын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулж олон муж улсад сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан. Хамгийн сүүлд Колорадо муж улсад даваа гарагаас эхлэн хувийн болон нийтийн өмчийн бүх сургуулийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хаах болсноо мэдэгдсэн байна. 

 

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэлхийн маш олон оронд хааж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Улмаар дэлхийн хэмжээнд 849 сая хүүхэд сургууль завсардаад байгаа аж.

 

Итали улсад 24 цагийн хугацаанд шинэ халдварын тоо 4000, нас баралт 400 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Харин Испани, Франц зэрэг улсад шинэ тохиолдол хоногийн хугацаанд 1000, 1000-аар нэмэгдсээр байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Одоо гаднаас вирүс тээж авчраад байгаа уок-д хатуу хариуцлага тооцъё. Арай хэтэрлээ. Өнөөдөр Туркийн зорчигчдоос хэд илрэх вэ? 3- уу, 5-уу? Улсын онцгой комис гэдэг гаднаас вирүс тээгчдийг нэвтрүүлэхээс сэргийлэх ёстой. Гэтэл тэд яаж байна? Энэ маягаараа удахгүй биднийг Форбес дээр онигоо болгож бичихэд ойрхон байна. Гаднаас хүмүүс авчирдаг нь улс тѳрчдийн явцуу сонирхлоос үүдэлтэй. Хамаатан саднаа татах бас сонгуульд иргэдээс оноо авах. Гадаадад буй иргэдийг аль болох тэнд нь байлгаж шаардлагатай зардлыг нѳѳц хѳрѳнгѳѳс гаргуулах ёстой. Одоо ядаж үүн дээрээ нэмж авчрахаа больё. Гадаадад иргэн хүн зорчино гэдэг бүх эрсдлээ ѳѳрѳѳ даах хариуцлагатай байдаг.
2020-03-19