Хятад иргэдээс Монголд хандив гардуулав
2020-03-19

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

 

 

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хэт нялуурах ч дээ.Хятадын төр энэ тахалд 100% хариуцлага хүлээх ёстой.Эмч ..сувилагч ..сэтгүүлчид .эрдэмтэд нь.ноцтойг.анхааруулахад нь бхад нууж барьж хориод бсан.
2020-03-26
Нам гэхээргүй хүн бие даагч бсан бол
2020-03-25
Хөөрхий МУИС-д сурч байгаа гадаад оюутнууд /дийлэнх нь Хятад/ хүртэл Монголд 7829000 төгрөгийн цуглуулж хандив өргөсөн шүү дээ.
2020-03-23
бямба:
Өөр хоорондоо салшгүй хамааралтай шүү дээ.Хэн хэндээ туслах нь бидний үүрэг юм шигээ.Баярлалаа
2020-03-23
Сэмбээ. Найрамдал.:
Найрамдал
2020-03-23
Хятадын ард түмэн хэзээд бидэнд тусалсаар ирсэн Энэ хүнд хэцүү цаг үед ѳѳрсдѳѳ хүнд байдалд байгаа ч бидэнд тусалж байгаад нь маш их баярлалаа.Мѳнхийн хѳрш Хятадын ард түмэндээ гамшигт тахлыг ялж бүгд эрүүл энх байхыг хүсэн ерѳѳе.
2020-03-22
Зочин:
Хятадын ард түмэн хэзээд бидэнд тусалсаар ирсэн Энэ хүнд хэцүү цаг үед ѳѳрсдѳѳ хүнд байдалд байгаа ч бидэнд тусалж байгаад нь маш их баярлалаа.Мѳнхийн хѳрш Хятадын ард түмэндээ гамшигт тахлыг ялж бүгд эрүүл энх байхыг хүсэн ерѳѳе.
2020-03-22
Зочин:
Хятадын ард түмэн хэзээд бидэнд тусалсаар ирсэн Энэ хүнд хэцүү цаг үед ѳѳрсдѳѳ хүнд байдалд байгаа ч бидэнд тусалж байгаад нь маш их баярлалаа.Мѳнхийн хѳрш Хятадын ард түмэндээ гамшигт тахлыг ялж бүгд эрүүл энх байхыг хүсэн ерѳѳе.
2020-03-22
Zochin:
Uidaad honio toolson chn 30 Myanga dutad baisiin odoo l buten bolloo
2020-03-22
Xie Xie:
Мөнгөн дүн биш сэтгэл байнаа цаана нь
2020-03-22
Uunuu:
Yah gesen yum de bayrlalaa.
2020-03-22
Зочин:
Хониний маань хариу ирж байна уу даа
2020-03-21
ахмад:
Дэм дэмэндээ гэж энэ шүү дээ хятадын ард түмэндээ баярлалаа
2020-03-20
Zochin:
Хятадын ард түмний сэтгэлийн дэмжлэгт их баярлалаа.
2020-03-20
Баярллаа.Амжилт
2020-03-20
ард түмэн:
Баярлалаа хятадын ард түмэнд сайн сайхныг хүсье
2020-03-19
ZOCHIN:
buh handivaaraa uushig orloh apparat avaaraidaa.ELBEG SAIHANBILEG MI.ENHBOLD BAYR BAYRTCOGTIINHON SHIG BITGII HUSAARAIDAA.
2020-03-19
zochin:
bayarlasan shuu mungu ch oloxod mash xetsuu zuil shuu de ajil uils chin butemjtei sain yavax boltugai
2020-03-19
Энэ авгай илүү байна.
2020-03-19
Irgen:
Saihan l medee bna. Dem demendee dees erchindee. Hamtin hucheer corona-g zailuulnaa.
2020-03-19
зочин:
Сайхан мэдээ байна.
2020-03-19
Sain bna Bidend baigaliin ovs nogoo idsen Maliin mah bgaa shyy
2020-03-19