Дуучин Л.Байзада сураггүй алга болжээ

Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан 2020 оны 02-р сарын 12-ны өдөр таалал төгссөн билээ. Тэгвэл түүний ах дуучин Л.Байзада 2020 оны 02 сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ дүүгийн ажил явдал болж байгаа ном уншуулна гэж хэлээд гараад сураггүй алга болсон байна. Түүнийг ЦЕГ-ын сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулсан бөгөөд энэ талаар ЦЕГ-ын цахим хуудсанд оруулсан байна.
Баянзүрх Дүүрэг Дэх Цагдаагийн Газрын 2-р хэлтсээс ийнхүү хайх хүсэлтийг гаргаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ