Францын “Орона Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа
2020-03-19

 

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.


Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Сэжигтэй хүмүүст одоогийн байдлаар 700 сая төгрөгийн оношлуур хэрэглэсэн байна. 1 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 170-ААД МЯНГА БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА
2020-03-20
zochn:
odoo nuguu uushig orluulah apparat ene terse l avah blgui dee.
2020-03-19
zo:
аяганы хариу өдөртөө агтны жилдээ гэж авнахө
2020-03-19
Иргэн:
Бэлгийн морины шүдийг үзэхгүй. Харин яригдаад байгаа компаний үйл ажиллагаа байгаль орчин, хамгийн гол нь нутгийн иргэд, тэдний амьжиргаа мал ахуйд халтай нь үнэн бол, даруй хүлгийнхээ жолоог нутгийн зүг залбал, тогтвортой хөгжилд хувь нэмэр болно. Монголчууд анхотгоныг аюулт тахлаас аварсан сайн жишээг эс дагах аваас гуниг, гутамшиг, халаг!!!
2020-03-19
Ав ав:
Аревагийн хүнийг өчнөөн хөрөнгө гаргаж эмчилсэн юм чинь авахгүй яадаг юм. Авах нь зөв.
2020-03-19
irgen:
saihan medee baina daa manai onzgoigiinhon sain ajillaj baigaa emch suvilagch asragch nar ch gesen…handivaas ene ajilchiddaa hyrteeh heregtei baihdaa...
2020-03-19
zzzz:
The activities of ORANO MINING are the first link in the nuclear fuel chain. They include the exploration, production and sale of uranium around the world. ORANO MINING-ийн үйл ажиллагаа нь цөмийн түлшний гинжин хэлхээний анхны холбоос юм. Эдгээрт дэлхийн хэмжээнд ураны хайгуул, олборлолт, борлуулалт орно.
2020-03-19
ДЭМИЙ ЮМ ДЭМИЙ:
БУЦААСАН НЬ ДЭЭР БАЙХАА ДА. ХААНАХЫН Ч ЭХ ҮҮСВЭРТЭЙМ. АРД НЬ АЯГҮЙ Л БОЛ АРЕВА Л БАЙГАА ШД
2020-03-19
Ав ав:
Аревагийн хүнийг өчнөөн хөрөнгө гаргаж эмчилсэн юм чинь авахгүй яадаг юм. Авах нь зөв.
Irgen:
Saihan medee bna. Tun heregtei ireediutei zuild zartsuulaarai daa
2020-03-19