АХБ: Монгол Улс дэлхийд үлгэрлэж байна
2020-03-19

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл” болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм.

 

Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ноён Павит Рамачандран “Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна” гэсэн юм.


Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлэсэнд талархал илэрхийллээ. Тэрээр “Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд “Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги”, мөн “Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Уг нь хилээ нам хаагаад сургууль цэцэрлэгт хүүхдүүд яваад, хүмүүс айдасгүй ажиллаж бсан бол гоё л бсан байхгүй юу.
2020-03-23
Amjilt huse
2020-03-22
UOK sain ajillaj bn amjilt
2020-03-22
Horoi tsere changatgaach dahij gadnaas uvchin bitgii teeverleechee
2020-03-22
Иргэн:
Сайн ажиллаж байна зөв шийдвэр гаргасан.амжилт
2020-03-20
Багш:
УИХаас бусад байгууллагууд ажлаа төгс хийж чаддагаа харуулж байна.Харин Гүйх нохойд Гүйхгүй нохой саад гэгчээр хоёрын хооронд дарганцрууд битгий саад болоод байгаарай.Амжилт хүсье.
2020-03-20
Dafba sanjaajab ,:
Монгол улсын шатар сайд ө энхтүвшин онцгой комисс эрүүл мэндийн яам хамтарч зөв шийдвэр анх авсан учир гурван сар монгол түмэн төр засаг эрүүл мэндийн яам эмч нарынхаа засвар хангамжийг хатуу баримталж монгол нутагт аюулт ӨВЧИН орж ирээд гүй байлаа. Гадаад улсад байсан иргэдээ монгол хуулийн дагуу авч ирсэн чинь ӨВЧИН тээвэрлэж ирлээ бид цөөхөн шүү та нар хууль дүрмийн дагуу байгаараа
2020-03-20
Багш:
УИХаас бусад байгууллагууд ажлаа төгс хийж чаддагаа харуулж байна.Харин Гүйх нохойд Гүйхгүй нохой саад гэгчээр хоёрын хооронд дарганцрууд битгий саад болоод байгаарай.Амжилт хүсье.
,
2020-03-20
UOK sain ajillaj bn amjilt
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Ер нь, гэвэл манайх дажгүй байгаа. Хамгийн түрүүнд, Орос, Америк, Европоос түрүүлээд Уханиас 30 оюутан хүүхдээ дүнхийсэн Боинг онгцоор аваад ирэхэд бүрэн бие даасан ардчилсан Монгол улсаараа бахархах сэтгэл төрсөн шүү. Хэзээ бид нар ийм байсан билээ. 30 жилийн өмнө бид нар Мосзваагаас асуухгүйгээр Боинг байтугай АН -24 ч толгой даагаад явуулчих зүрхгүй л байсан шүү дээ. Одоо хорио цээрийн дэглэмээ алдчихгүй байгаад энэ аюулаас мэнд гарчих юмсан.
2020-03-20
zochin:
ene uhej baisan luivarchinguud haa yvsan gazraa hor nairuulj nudnii bulai bolj hanahgui yma.
2020-03-20
zochin:
ovooshdee hamag ymaa luivarchin hulgaichid aldsan ydarsan tor zasag mini.
2020-03-20
unen1!!
2020-03-20
Z:
Ene virus nileed anhaaral tataj bui gene.Hamrah huree, haldvarlah chadlaaraa tuluvlusun zorilgodoo hangalttai hurch, hun uhuuleh tsar hemjee ni busad umnuh virusuud-aas arai baga bsn gej sudlaachid bichij b. Daraagiin "surprise" uy baih ni erdemtediig , uls turchidiig aidast avhuulj bdg gene.Uliraliin haniaad tomuu shig ene Corona jil bur irdeg, ireh burtee "genome sequence" zereg ni shine mutation-ii ilreltei baival yaanaa gj b.Manai erdemted busdaas dutalgui ene chigleliin delhiin hemjeenii sudalgaanii ajild ormoor b.Gar door chin sudalsan,turshsan um baigaa bol sanhuujilt oldono.Ehnii shatandaa butelguitsen ch baij bolno,gantshan olon yanzaar oroldson,turshsan,journal hutulsun bh estoi.Mongoliinhoo emiin urgamaliig gadagshaa gargahiig 1000% horih heregtei. Bi aigaad bgaa bolohoos bish uushignii hatgaag 1 shuniin dotor emchilne.Corona-tai bol chadahgui,medehgui, shine uchraas. Odoo emnelegt hevtej bui humuusiin too buursan ch, emnelegt humuus bgaa l gej unshsan.Ulamjlalt emchilgee, lam lambugai nariin emchilgeetei adilgui.
2020-03-20
Тусгай онгоцоор дарга нарын авгай хүүхэд аав ээж ирсэн гэдэг нь ч үнэн бж магадгүй. Өвчтэй хүн зөөж авчираад ёстой нэг новшнууд юмаа Жирийн иргэн халуурч байсан бол яг авчирч харагдаач!!!
2020-03-20
unen1!!
Зочин ядарч байхад энэ бас ингэж бухимдуулдаг нь:
ГАДААД ДОТООДГҮЙ ИЙМ АЮУЛТАЙ ӨВЧИНТЭЙ ТУЛГАРЧ ХҮНД ХЭЦҮҮ БАЙХАД ТЭР ЦАГААН ТОЛГОЙТ САНЖИЙН БАЯРЫН ТВИТТЕРТ ЖИРГЭЖ БАЙГААГ ЭЭ. ГЕНЕРАЛ ХУРАНДАА ЯМАР ЯМАР ЦОЛТОЙ ХИЧНЭЭН ХҮНТЭЙ Ч ГЭНЭВ, АРХИДАЖ ХОНОЛОО ГЭЭД ЖИРГЭЖ БАЙХ ЮМ. ТҮҮНИЙГ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН САНААТАЙ БАС НЭГ ӨВГӨН НӨГӨӨ ХАЯНХЯРВАА СЭВЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ, ЯАЧИХСАН ЯЛЗАРЧИХСАН ЭТГЭЭДҮҮД БАЙДАГ ЮМ БЭ. ХАР АРХИЧИД МӨРӨӨРӨӨ АРХИА ГУДАРЧ БАЙХГҮЙ ИЙМ ҮЕД ОЛОН НИЙТИЙГ ИЙМД ЗУРШИЛД ДЭВЭРГЭЖ БАЙНА ГЭДЭГ Ч
2020-03-20
Одоо гаднаас вирүс тээж авчраад байгаа уок-д хатуу хариуцлага тооцъё. Арай хэтэрлээ. Өнөөдөр Туркийн зорчигчдоос хэд илрэх вэ? 3- уу, 5-уу? Улсын онцгой комис гэдэг гаднаас вирүс тээгчдийг нэвтрүүлэхээс сэргийлэх ёстой. Гэтэл тэд яаж байна? Энэ маягаараа удахгүй биднийг Форбес дээр онигоо болгож бичихэд ойрхон байна. Гаднаас хүмүүс авчирдаг нь улс тѳрчдийн явцуу сонирхлоос үүдэлтэй. Хамаатан саднаа татах бас сонгуульд иргэдээс оноо авах. Гадаадад буй иргэдийг аль болох тэнд нь байлгаж шаардлагатай зардлыг нѳѳц хѳрѳнгѳѳс гаргуулах ёстой. Одоо ядаж үүн дээрээ нэмж авчрахаа больё. Гадаадад иргэн хүн зорчино гэдэг бүх эрсдлээ ѳѳрѳѳ даах хариуцлагатай байдаг.
2020-03-20
засгийг:
бага тэнэгтээрэй , сошиал шаардсаар байж засгийг хөдөлгөсөн , танай мангар авгайд хурц ухаан байтугай мохоо ухаан ч огт байхгүй шүү
2020-03-20
Зочин:
Hamgiin anhni zov alhamiig eruul mendiin said sarangerel 76 erhemees turuulj sanaachilsan shuu.bayr hurgeh heregtei
2020-03-20
засгийг:
бага тэнэгтээрэй , сошиал шаардсаар байж засгийг хөдөлгөсөн , танай мангар авгайд хурц ухаан байтугай мохоо ухаан ч огт байхгүй шүү
Zochin:
За ер нь даруухан байсан нь дээр. Олны хүч оломгүй далай гэж.
2020-03-19
Парламентын засаглалтай орнуудын PM үүд мэдэгдэл тасралтгүй хийж байна. Гэтэл монгол ерөнхийлөгчийн засаглалтай орон шиг байнга жэнко мэдэгдэл гаргана. Хүрэлсүх шиг сул дорой PM монголын түүхэнд л лав байхгүй байх сүүдэр нь ч үзэгдэхгүй бүх юм хааж хаячихаад вирус импортлоод тэр талаараа мэдэгдэл ч хийхгүй болохоор хүмүүс бухимдалтай байна❗
2020-03-19
Хүрэлсүхийн Засгийн газрын дарангуйлалд би лав өширхөж байна
2020-03-19
Horoi tsere changatgaach dahij gadnaas uvchin bitgii teeverleechee
Парламентын засаглалтай орнуудын PM үүд мэдэгдэл тасралтгүй хийж байна. Гэтэл монгол ерөнхийлөгчийн засаглалтай орон шиг байнга жэнко мэдэгдэл гаргана. Хүрэлсүх шиг сул дорой PM монголын түүхэнд л лав байхгүй байх сүүдэр нь ч үзэгдэхгүй бүх юм хааж хаячихаад вирус импортлоод тэр талаараа мэдэгдэл ч хийхгүй болохоор хүмүүс бухимдалтай байна❗
Covid 19 тэй холбоотой мэдээнүүдийн коммент хэсгийг нээхийг шаардаж байна❗ USA ямар ч хэрэг болж байсан хэзээ ч коммент хэсгийг хаадаггүй. Ард түмний мэдэх эрх саналаа солилцох эрхэнд ядаж халдмааргүй байна.
2020-03-19
Amjilt huse