COVID-19: Вирус судлаач халдварын шинэ шинж тэмдгүүдийг нэрлэлээ
2020-03-20

 

Дэлхий даяар тархсан шинэ төрлийн титэм вирусийн халдвар хуурай ханиалгах, халуурах, бие сульдах зэрэг үндсэн шинж тэмдгүүдтэйг эмч нар анхааруулсаар байгаа. 

 

Харин үүн дээр өөр шинж тэмдгүүд нэмэгдэж байгаа талаар вирус судлаачид анхааруулж байна. Тодруулбал, халдвар авсан хүмүүсийн гуравны хоёр нь хэсэг хугацаанд амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдаж байсан гэж Германы Бонны их сургуулийн эмнэлгийн дэргэдэх Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Хендрик Стрик Frankfurter Allgemeine Zeitung-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Түүнчлэн, COVID-19 вирусээр халдварласан хүмүүсийн дийлэнхэд өвчний шинж тэмдэг бага илэрч байсан гэнэ. Мөн шинэ төрлийн титэм вирус SARS-1 -тэй харьцуулахад аюул багатай, гэхдээ тархалт идэвхитэй байгааг эрдэмтэн онцолжээ. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаар Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлж байв. Өвчин өдөөгчийг судлахад 2019-nCoV гэх шинэ төрлийн титэм вирус болох нь тогтоогдсон юм.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчнийг COVID-19 гэж албан ёсоор нэрлэх болж улмаар гуравдугаар сарын 11-ний өдөр "цар тахал" гэж хүлээн зөвшөөрсөн.

 

Сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 200 мянгыг давсан бол тэдгээрээс найман мянга нь нас барсан юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Eidhje:
Bichsen medeeniih n bj bgaa tsaraig!!! Chaavaas
2020-03-20