COVID-19: ОХУ вакцин туршиж эхэллээ
2020-03-20

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн эсрэг вакцины анхны туршилт Орост эхэлсэн талаар Оросын хэрэглэгчдийн хяналтын газар мэдээлжээ. 

 

Вакцин турших ажлыг Новосибирск хотын ойролцоо байх "Вектор" вирус судлал ба биотехнологийн шинжлэх ухааны төвд явуулж байгаа бөгөөд өмнө нь мөн энд зургаан өөр технологт суурилан вакцины анхдагч хувилбаруудыг гарган авчээ. 

 

Туршилтын дүнгээр цаашид гарган авах вакцины найрлага, тун, хэрэглэх арга тодорхой болохын дээр энэ оны дөрөвдүгээр улиралд вакцин бэлэн болно гэж эрдэмтэд онцолсон байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин