Хосгүй үнэт үзмэр: Билгэ хааны алтан титэм
2020-03-20

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Дэлхий дахинаа тархаа буй COVID-19 вирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан. Хөл хорио тогтоосон энэ үед хүүхэд багачуудад үндэсний соёл, түүхийн үнэт үзмэрүүдийн талаар танин мэдэхүйн боловсрол олгох үүднээс манай сайт Монголын Үндэсний музейтэй хамтран музейн сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн талаар цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

 

 

Билгэ хааны алтан титэм:

 

Холбогдох он цаг: YI-YIII зуун

 

Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр

 

Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй.

 

Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана.

 

Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр батласан.

Shuud.mn
Сонин хачин
KIllerbna:
aduunuud min ee ene titemiig haanaasa olson yum minii geesen titem bna shdee
2020-03-27
Архангайн хануйгаас биздээ
2020-03-20