Б.Янжмаа: Италийн цогцос чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн
2020-03-20 11:24
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван оронд шинээр COVID-19 вирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж дэлхийн 173 орныг хамарлаа. Италид улсад  нөхцөл байдал хүндэрсэн хэвээр хоногийн хугацаанд 420 хүн нас барж цогцос чандарладаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч бусад орноос тусламж хүсч эхэлсэн байна. АНУ-д шинэ халдварын тохиолдлын тоо 5000 гаруйгаар нэмэгдэж иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон" гэв.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Япон-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256, Сөүл-Улаанбаатарын нислэгээр 244, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231, Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 236 нийт 980 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Мөн нисэх бүрэлдэхүүн ажиглалтад байгаа" гэлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн COVID-19 вирус халдварласан нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 75 хүний шинжилгээгээр халдвар илрээгүй. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Тугсай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг дэс дараатайгаар шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнээс вирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Дорнод аймгийн Хавирга-Ар-Хашаат боомтоор орж ирсэн, Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сорьц Улаанбаатар хот руу тээвэрлэгдэн ирж байна. Хавьтал болох 24 хүнийг хариу гартал тусгаарласан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо зургаа, сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлан хянаж байгаа" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин