УДЭТ-ын өргөтгөлийн барилгын нүхэнд хүн унаж, гэмтжээ
3-20

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Драмын Эрдмийн театрын 1 дүгээр давхарт барилгын өргөтгөлийн ухсан нүхэнд хүн унаж гэмтжээ.

 

Унасан иргэнийг гаргаж өгөх тусламж хүссэн дуудлагыг 03.19-ний өдрийн 12:22 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 12:29 цагт очиж иргэн Э /58 настай, эрэгтэй/ 5.5 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 38 минут ажиллаж аварч гаргажээ.

 

Уг иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин