COVID-19: “00 цаасны синдром” 
2020-03-20

Эхлэл 
Өнгөрсөн оны сүүлээр Хятадад шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт бүртгэгдэж, улмаар Хятадын “цагаан сар”-аар өвчин хэдэн тийш тархав. 


Он гараад Хятадын нөхцөл байдал хүндэрч, хөл хорио тогтоох зэргээр хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж, цаашлаад өдөр бүр л өөр өөр улс орнуудад халдварын тохиолдол бүртгэгдэн, цар тахлын хэмжээнд хүрсэн юм. 


Өрнөл 


Тахал дэгдэхийн хэрээр хуурамч мэдээллийн тахал Монголд гэлтгүй дэлхий дахиныг бүрхэв. “Худлаа хэлэхээргүй хүн хэллээ, Монголд аль хэдийнэ орж ирээд, олон хүн нас барсан байна, нуугаад хэлэхгүй байгаа юм” гэх зэрэг мессежүүд фейсбүүкээр тархсан бол дэлхий дахинаа “Хятад өдөрт хэдэн мянган цогцос шатааж байгааг илчлэх баримт дэлгэгдлээ”, “Хятад анхнаасаа өвчнөө нууж, лабораториас вирус алдагдсан гэдгийг чандлан нууцалж байна”, “Өдөр бүр нэг эмнэлэгт л олон зуун хүн нас барж байна” гэхчлэн мэдээлэл хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тархав. 


Онц байдлын үед, агаар дуслын замаар дамждаг өвчнөөс сэрэмжлэхийн тулд олон нийтийн газраар орохгүй байх, аль болох гэртээ байхыг зөвлөсөн нь иргэдийг цочролд оруулж, хаа сайгүй хүнс нөөцлөх болсон юм. 


Монголд мах будаа...

 

Цагаан сарын бэлтгэлээ хангасан уу, аль эсвэл титэм вирусийн тархалтаас эмээж гэртээ бүгэхдээ хүнсээ нөөцлөхөөр шийдсэн үү, аль нь гэдгийг шууд хэлэх аргагүй ч хоёрдугаар сарын эхээр иргэд хүнс эхээр нөөцлөн, зах дэлгүүрийн орох гарах замд түгжрэл үүсэн, махны үнэ тэнгэрт хадаж байлаа. Улмаар гуравдугаар сарын 10-ны өдөр Монголд ажилладаг Франц иргэнээс титэм вирус илэрч, манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээр жинхэнэ утгаараа цочролд оров. 


Анхлаад амны хаалт, гар ариутгагчийг хуу хамж байсан монголчууд мах, гурил будаа их хэмжээгээр авч, тэрүүхэндээ бужигнаад авсан. Хэн хүнгүй л хүнсний дэлгүүр хаагдаж, хоол ундгүй үлдэхээс эмээсэн нь энэ. 


Гадныхны “00 цаасны” синдром 


Монголчууд хүнсээ базааж байсан бол дэлхийн орнууд, тэр дундаа Европын орнуудад хамгийн эрэлттэй бараагаар “00 цаас” буюу ариун цэврийн цаас тодрох нь тэр. Олон нийтийн сүлжээгээр хүмүүс ариун цэврийн цаасыг их хэмжээгээр авч, энэ бүтээгдэхүүнийг худалдан авахаар урт дараалалд зогсон, зарим нь бүр булаалдан зодолдох дүрс бичлэг ч тарсан юм. Чухамхүү ариун цэврийн цаас ихээр худалдан авах болсны шалтгааныг сэтгэлзүйч, эрдэмтэд урьд хожид тохиож байгаагүй нийгмийн цочролтой холбон тайлбарлажээ. 


“Яагаад ариун цэврийн цаас ихээр худалдан авах болов гэсэн асуултын хариулт нэг талаас ойлгомжтой, нөгөө талаас нийгмийн цочролтой холбоотой. Хүмүүс нэгнээ даган дуурайдаг. Нэг хэсэг нь олноор нэг төрлийн бүтээгдэхүүн худалдаж авах үед мөн л тийшээ хошуурах нь бий. Мөн олон сая хүн дэлхий даяар гэртээ тусгаарлагдах шаардлагатай болсон. Ийм үед онц шаардлагагүй бол гэртээ байх ёстой тул бараа бүтээгдэхүүн нөөцлөх нь аргагүй. “Амьд үлдэх сэтгэлзүй” –тэй холбоотойгоор бид гэрээсээ гаралгүй аль болох удах ёстой болсон тул нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа нь тэр. Ийм бараанд ариун цэврийн цаас орно” хэмээн АНУ-ын Темплийн их сургуулийн профессор Фрэнк Фарли тайлбарлажээ. 


Мөн түүний өгүүлснээр, цар тахал дэгдсэн үед хомсдол нүүрлэхээс хүмүүс айхын дээр хүмүүс чадах зүйлээ л хийсэн гэсэн сэтгэгдэлтэй үедээ хүмүүс санаа нь амардаг гэнэ. 


Ариун цэврийн цаас хяналтыг билгэдэж байгаа хэмээн Квинслендийн их сургуулийн багш Ники Эдвардс тайлбарласан байна. 


“Ариун цэврийн цаас хяналтыг билгэдэж байгаа. Хүмүүс титэм вирусийн тухай сонсохоороо хяналт алдагдахаас айдаг бөгөөд ариун цэврийн цаас нь, наад зах нь гэхэд л ариун цэвэр, эрүүл ахуйг хангах арга гэж хүмүүст харагддаг” хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Титэм митэм ч гэх шиг. Олон улсад Covid 19 гэж нэрлэгдэж байхад тэрүүгээр нь бичээч.
2020-03-27
зочин:
Гадныхан 00 цаасгүй бол 00 орчихоод арчих юмгүй болчихно гэж айдгийн байлгүй. Бэлэнчлэх, эсвэл өөр арга бодож, хөрвөж чаддаггүйн том баталгаа. Ямар ч Монгол хүн, хүүхэд ч мөн ялгаагүй 00 цаасгүй бол цаас базаад, эсвэл даавуу ураад ч гэсэн бөгсөө арччихыг сэтгэж хийж чадна. Бэлэнчлэх эмгэнэл, сэтгэлгээний эмгэнэл л гэж нэрлэмээр байна даа наад 00 цаас бөөндөх сэтгэлгээг чинь
2020-03-22
ганаа:
юу гэж Монголоо муулаад байгаа хүн вэ бид сандраагүй хоол хүнс ч хүндрээгүй амны хаалтын хувьд байдаг л үзэгдэл угаасаа манай гариг дээр өль ч улс оронд ихээрээ байдаггүй л эд, скнсааци хөөж европтой харицуулж гэнэ чи дэлгүүрээс авах юмгүй өлсөөд байна уу аан
2020-03-22
2000:
2000 onoos omno noiliin tsaasgyi bolood l bdag bsan. Bolox bailgyi. Sonin baixad l boliishdee
2020-03-21
zochin:
mask oldohgui bol 00 tsaasaar orluulj boloh yum.
2020-03-20
ха аха ах ах монголчууд арай прагматик сэтгэлгээтэй маск хэрэгтэй юу оо-ын цаас хэрэгтэй юу гэдгээ мэддэг ухаалаг сэхээлэг ард түмэн юм даа эдний хажууд кккк
2020-03-20