COVID-19: ОХУ-д эдгэрсэн хүний тоо дөрвөөр нэмэгдлээ
2020-03-20

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан дөрвөн өвчтөн эдгэрч, улмаар нийт эдгэрсэн хүний тоо ес болсон талаар Вести мэдээллээ. 

 

Өнгөрсөн оны сүүлээр Хятадад анхлан бүртгэгдэж, дэлхий даяар тархсан вирусийн өвчлөлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-ний өдөр "цар тахал" хэмээн зарласан юм. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар 210 мянга орчим хүн халдвар авч, тэдгээрээс 9000 орчим нь нас баржээ. Орос улсад халдварын тохиолдол 199 болсон бөгөөд тус улс тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн үүднээс энэ оны тавдугаар сарын нэгэн хүртэл гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглосон юм. 

 

СЭЛЭНГЭ: Алтанбулаг боомтоор нэвтэрсэн Монголын иргэн бүрийг тусгаарлана

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин