ТИТЭМ ВИРУСЭЭС ч илүүтэйгээр үхлийн шалтгаан болдог хүчин зүйлс
2020-03-21

 

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархсаны улмаас хүн төрөлхтөн шинэ айдастай нүүр тулж, цочирдов. Вирусийн улмаас хүн төрөлхтөн хиарах юм шиг сэтгэгдэл яагаад төрөх болов гэсэн асуултанд яв цав хариулт үгүй. 

 

Цар тахал дэгдсэнээс хойш дөрвөн сарын дотор 10 мянга орчим хүн нас баржээ. Харин үүнээс ч илүүтэйгээр үхлийн шалтгаан болдог хүчин зүйлсийг бид төдийлөн анхаардаггүй мэт. 

 

1. Өлсгөлөн /9 сая хүн жилд нас бардаг/

 

Африкийн орнуудад, тухайлбал Судан, Этиоп, Нигер гэх зэрэг орнуудад 243 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. 

 

НҮБ-ын мэдээлснээр жил бүр өлсгөлөн болон түүнтэй холбоотой өвчний улмаас 9 000 000 хүн хорвоог орхидог байна. Тэр дундаа өлсгөлөн нэгээс тав хүртэлх насны 3,5 сая хүүхдийн үхлийн шалтгаан болдог гэсэн гунигтай тоо баримт бий.

 

Гэтэл хүн төрөлхтөн хүнсийг асар ихээр үйлдвэрлэж, чинээлэг орнуудад нийт хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг орчим нь зүгээр л хаягдаж байдаг.  

 

2. Согтууруулах ундааны хэрэглээ  (3 сая хүн жилд нас бардаг)

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 3 000 000 хүн согтууруулах ундаанаас болж амиа алддаг гэнэ. Энэ нь дэлхий дээрх нийт нас баралтын 5,3 хувь нь архинаас үүдэлтэй. 

 

3. Зам тээврийн осол (1,35 сая хүн жилд нас бардаг)

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2016 онд зам тээврийн осол хүмүүс амиа алддаг гол 10 шалтгааны наймдугаарт бичигджээ. 

 

Өдөр бүр дэлхий даяар 3700 автомашин, мотоциклийн жолооч, дугуйчин, явган зорчигч амиа алддаг аж. Манай улсын хувьд гэхэд л жил бүр 3000 орчим хүн зам тээврийн ослоор амиа алддаг бол ердөө энэ долоо хоногт гэхэд л мотоцикл осолдсоны улмаас таван хүн амиа алджээ. 

 

4. Амиа хорлолт (0,8 сая хүн жилд нас бардаг)

 

Жил бүр 10-20 сая хүн амиа хорлодог гэсэн тоо бий. ДЭМБ-ын мэдээлснээр амиа хорлолт хүмүүс амиа алдаж байгаа гол шалтгаануудын нэгт ордог байна. Манай улсад жилд 400-500 хүн амиа хорлодог гэх мэдээлэл бий.

 

5. Шумуул (0,7 сая жилд нас бардаг)

 

Энцефалит, уяман зэрэг аюулт өвчнийг тээж явдаг шумууланд хазуулсаны улмаас жил бүр 700 мянга орчим хүн амиа алддаг байна. Шумуул хамгийн аюултай амьтанд тооцогдоно. Манай гаригийн хамгийн чинээлэг эр Билл Гейтс шумуулыг өөрийн дайсан хэмээн зүгээр ч нэг нэрлэчихээгүй. 

 

Тэрбээр генийн өөрчлөлттэй шумуул гарган авах төсөлд дөрвөн сая доллар оруулсан бөгөөд ийм шумуул нь хүнийг хаздаггүй, харин бусад шумуулнуудад бэлгийн бойжилт хүртлээ /энэ үед л шумууланд цус хэрэгтэй болдог/ амьдрах боломжгүй гени дамжуулах аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
a:
erguu gar covid iig duraar ni orhiwol yu bolohiig bod do 1jiliin daraa yu bolson bhuu tusuuluud uz yadaj
2020-03-22
зочин:
Хятадаас гарахгүй юм гарна балиар юмнууд
2020-03-22
Busad ni sergiilj bolokh ukheluud bas em taria ni brlen baigaa korona bol em baikhgui vaktsin baikhgui
2020-03-21
Светлый Мэн:
Зүгээр ханиад хүндрээд хатгаа болж жилд 500 мянган хүн нас бардаг гээ биз дээ. Юун шинэ вирус
2020-03-21