ШУУД: Өндөржүүлсэн бэлэн байдлын болон сургууль, цэцэрлэгийн хорио цээрийн хугацааг сунгалаа
2020-03-20

 

Улсын онцгой комиссын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын, сурууль цэцэрлэгийн хориог, олон улсын нислэгийг зогсоосон хугацааг сунгах талаар хэлэлцлээ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэнэ. Байдал амаргүй байна. БНХАУ хяналтдаа авлаа гэж байгаа ч европын улсууд амаргүй болж байна. Итали улсад нэг өдрийн дотор 5862-оор, АНУ-д 4825-аар нэмэгдсэн. Казахстанд коронавирусийн халдвар илрээгүй гэж байсан бол өнөөдөр 44 хүн халдвар аваад байна. Тийм учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацаа, бүх шатны боловсролын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг, олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг тус тус дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Энэ шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ хэмээв. 

 

ЭЕШ-ыг сонгуулийн дараа явуулна

 

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

 

-Өнгөрсөн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой цахим хичээл явуулсан. Өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр зохион байгуулсан. Манай улс ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагын хувьд шийдвэрүүдийг уялдуулж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 194 орны 8 сая 90 мянган сурагч гуравдугаар сарын 30-ныг хүртэл сургалтын үйл ажиллагаагаа хаасан. Байдал ноцтой болоод байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед боловсрол, сургалтыг яаж явуулах талаар хамтарсан баг ажиллаад ирсэн. Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хорио цээрийн хугацааг сунгахаар онцгой комисст санал оруулж байна.

 

Манай яамны зүгээс дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гаригаас хичээл эхлүүлнэ. ЕБС-ийн бага ангийг зургадугаар сарын 6-ны бямба, дунд, ахлах ангийг 13-ныг, цэцэрлэгийн  үйл ажиллагааг тавдугаар сарын 30 хүртэл хичээллүүлнэ. ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-нд, их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-ны хооронд зохион байгуулахаар зохицуулалт хийж байна. ЕБС-ийн багш нарын амралтын 48 хоногт ямар нэг өөрчлөлт орохгүй. Спорт, соёл, урлагийн бүх арга хэмжээг бүрэн зогсоосон байгаа. Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг онцгой нөхцөлд явуулна. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, семинар явуулахгүй.   Багш нарт сургалтын төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааврыг яамнаас хүргүүлнэ гэлээ.

 

Мөн ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан олон улсын нислэгийг түр зогсоосон талаар мэдээлэв. Мөн гадаадад байгаа иргэдээ гадаадаас МИАТ-ийн онгоцоор хуваарийн дагуу татаж авч байгаа. Гэхдээ 14 хоног нислэг үйлдэхгүй, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж, дахин гадаадаас иргэдээ авчрах нислэг хийх эсэх асуудлыг оруулна гэлээ. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Эдийн засагтай холбоотой хүндрэлийг яаж даван туулах вэ?

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаар хэд хэдэн удаа ярьсан. Тодорхой хэмжээний тохиролцоонд хүрсэн. 

 

-Италид байгаа иргэдтэйгээ асуудал хүнд байна гэнэ. ЭСЯ-тай холбогдсон уу?

 

-Итали улсад яаралтай ирэх 300 орчим иргэд байна гэж төлөөлөл л явуулсан. Итали гэлтгүй Австрали, АНУ-д байгаа иргэд санал тавьж байна. Гадныхан байтугай өөрсдийнх нь иргэдэд хүндрэл учирсан. Гадуурхагдаж байгаа талаар ГХЯ-аар дамжуулан мэдээлэл авч  байна. Бид дараагийн тусгай нислэгээ 14 хоногийн дараа хийнэ. 

 

-Төлбөртэй сургуулиудын төлбөрийг буцаах асуудал яригдах уу?

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

 

-Төсвийн ерөнхийлөн захирагч нар асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл аван ажиллаж байна. Төрийн болон хувийн өмчийн байгууллагад хүндрэл гарч байна. Цэцэрлэгүүдэд хүүхэд яваагүй болохоор багш нарын цалин байхгүй. Сургуулиудад сурагчид төлбөрөө төлөөгүй учир багш нарын цалин байхгүй. Дээд боловсролын тухайд оюутнууд хичээлийн жилийнхээ хоёрдугаар хагасын төлбөрийг аваагүй байна. Багш нар онлайнаар хичээлээ заагаад байдаг. Гэтэл цалингаа авч чаддаггүй. Дээд сургуулиудын данс улайж байна. Тийм болохоор энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Худлаа Сунгаад яах вэ дээ, тэртээ тэргүй Дарга нар Та нар Өөрсөд өө Гаднаас өвчин зөөвөрлөж оруулж, баахан Хятадуудыг ажлуулахаар авчирч байж одоо Хөл хорио, Сургууль Цэцэрлэгийг сунгаад хэрэггүй биз дээ, зүгээр хоосон ажил болоод л өнгөрнө,
2020-03-21
Өвчингүй байхад хамаг сургууль цэцэрлэг хааж хаячихаад өөрсдөө бодохлоор зөөгөөд оруулаад ирэх юмдаа. Тусгай үүргийн онгоц энэ тэр гэлгүй хилээ нам хаагаад сууж бсан бол ийм өндөр эрсдэл гэж юу ч байхгүй, олон түмэн сургууль ,ажил амьдралаа алдахгүй байхгүй юу.
2020-03-21
hurelsuh songuuliin onoo harj bitgii muu zaluu uym daa:
hurelsuh chi teneg bn daa chinii ene teneglel suirel avchirnadaa
2020-03-21
songuuli bitgii gorid 60 terbum:
muu novsh!!!!!!!!!!!! 2020 ond huu undeseer ni zailuulna daa
2020-03-21
solior:
shorond l oroh hun dee uul ni
2020-03-21
Enenii orond gadaadad baigaa humuusee oruulaachee 105 hyatadiin orond
2020-03-21
hurelsuh songuuliin onoo harj bitgii muu zaluu uym daa:
hurelsuh chi teneg bn daa chinii ene teneglel suirel avchirnadaa
Tom am:
Ovchnii esreg odor shonogui ajillaj baigaa humuusee bodoochee yun deerees ni 105 haytad humuus oruulj ireh ve.... Enh-amgalan guai ene yadartlaa ajillaj baigaa humuusiin omnoos ajillaad uzeech
2020-03-21
Enh-amgalan:
Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагатай төслүүд дээр гаднын ажиллах хүчнийг оруулах бололцоо байхгүй. Дарханы зам дээр ажиллах 105 hyatad хүнийг бүтэн сайн өдөр тусгай үүргийн онгоцоор татаж авна. Manaid Zam der ajillah kompani humuus alga ...
2020-03-21
Anhaaruulga:
Ene zam teevriin yam yu bolood bainaa !!!! Zam taviulahaar 100-aad hyatad humuusiig avchruulna geh yum soliorson bish bizdee ovchingoo yay gej baihad ajillah hun mongoloos maani oldohgui baina gejuudee uneheer haramsmaar baina!!! Ene zam taviulahaar 100 hyatad gadnii humuusiig oruulj irj baigaa deer alban tushaaltnuudad hariutslaga tootsoh heregtei !!!!!
2020-03-20
Or on nutagiin zam bad haruu
2020-03-20
Eggy:
Zuv shiidber gargasan bna shuu.
2020-03-20
solior:
shorond l oroh hun dee uul ni