Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьжээ
2020-03-20

 

Эх үрсийн элч дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяр олон сайхан дуунуудтай бөгөөд уран бүтээлдээ үнэнчээр зүтгэж сонсогч түмнээ баясган яваа уран бүтээлчийн нэг юм. Сүүлийн үед бие даасан дуу гэхээсээ илүүтэй гэргий Золзаяатайгаа хамтран “Хоёулаа”, “Хос жаргал” зэрэг дуэт дуунуудыг түлхүү гаргах болсон нь ч олонд таалагдах болсон. Тэгвэл саяхан Ноён Бондгор ӨМӨЗО-руу элэг нэгт ахан дүүстээ ая дуугаа өргөхөөр ээлжит аяллаа хийсэн гэнэ. Гэтэл тэнд байсан Хятад хүмүүс түүнийг ам бариад дуулчих гэж хэлсэнд “Би тэр холоос элэг нэгт ахан дүүсээ хуурах гэж ирээгүй. Миний хөгжмийг тавьсан цагт л би дуулна” гэжээ.

 

 

Энэ тухай Хятадын томоохон  телевиз, сонин сайтууд хараандаа буулгаж сенсаци тарьсан мэдээллүүдийг ар араас нь нийтэлсэн гэнэ. Түүний гэргий Б.Золзаяа хэдий санхүүгийн чиглэлээр мэдлэг боловсрол эзэмшсэн ч ханийнхаа хамт уран бүтээлийн замнал руу эргэлт буцалтгүй оржээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зүгээр ш дээ. сүрхий залуу ш дээ. хөөрхөн эхнэртэй
2020-03-26
Балиар заваан харахаас СЭЖГИЙН.
2020-03-25
пүффф. чааваас өөрийнхөө тухай мөнгө төлж бичүүлэгч. өөртөө арчаатай байж жоохон ч гэсэн жин хасаасай. ийм харагддаг байж юун ч зураг авхуулах дуртай юм. сэжиг хүрчихлээ
2020-03-21
ZOCHIN:
AMJILT KHUSIE
2020-03-21