COVID-19: Дэлхий дахинаа хоногт анх удаа 1000 хүн нас барав
2020-03-21 11:38
Гэрэл зургийг MPA.mn

 

ДЭМБ-ын мэдээгээр хоногт 24 мянга 247 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 24 цагийн хугацаанд анх удаагаа мянга давсан бөгөөд нийтдээ дэлхий дахинаа 9840 хүн нас бараад байна. 

 

Итали, Испани, Герман, АНУ-д нэг өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо 1000-5000 давлаа. Хамгийн их тохиолдол Итали улсад бүртгэгдэж хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж хоногт 627 хүн нас баржээ. Улмаар Итали улс хамгийн их нас баралт бүртгэгдсэн БНХАУ-ыг давж 4032-т хүрээд байна. 

 

Өнөөдрийн байдлаар нас баралтын хувь Италид 8.3 Иранд 7, Германд бага буюу 0.1 хувьтай тэнцүү байна. Анх дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёрдахь хоногтоо дотоодын тохиодол бүртгэгдээгүй амжилттай байгаа аж. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс орнуудад итгэл өгч байна.

 

COVID-19 өндөр настай хүмүүст хүнд тусч байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн ихэнх хувийг 50 хүртэлх насны хүмүүс эзэлжээ.

 

Вирусийн генетекийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн вакцины туршилтад хоёр хоногийн өмнө орсон нь шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болсон гэдгийг ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа мэдээллээ.

 

ДЭМБ-аас "Гэртээ хамтдаа" аяныг эхлүүлсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
105 хятад маргааш тусгай онгоцоор ирнэ
2020-03-21
irgen:
Odoo gadnaas hyn zoovrolohoo zogsoo…..oorsdoo medej gadaad yavchihaad odoo gai bolloo shdee !!!
2020-03-21
Өглөө, оройд заавал мөн гаднаас орж ирээд сода, давс, лимон, тамедин, хужир, жамц давс, царван гм уусмалуудаар хоолой, ам, хамраа байнга зайл. Хүчий нь сулруулахгүйн тулд 5-7 хоногоор ээлжлээд явчих хэрэгтэй. Уусмалуудаа солино гэсэн үг. Нэг уусмалаар байнга зайлвал үйлчилгээ нь суларна. (аяга буцалсан усанд уусгаж бага зэрэг хөргөнө)
2020-03-21
ta nar yos zuigee bariachee, ta nar gertee uvchtei hun oruulahgui bz dee, ah duu chi ni ch baisan edgeed ireere l gene sh tee, odoo hun avch irehee bolochee
2020-03-21
ene medeellig olood uzchihej dungene, odoo showgaa bolioch, uvchin duudaj avchrakhaa bolioch.
2020-03-21