COVID-19: Их Британид кафе, зоогийн газар хаагдаж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалав
2020-03-21

 

Дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусийн халдварын тохиолдол 234 мянгыг давж, 10 мянган хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. 

 

Нөхцөл байдал ийн хүндэрч байгаа үед дэлхий улс орнууд хилээ хаах нь улам бүр нэмэгдэж, хорио, хязгаарлалтын арга хэмжээг авсаар байна. 

 

Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотын Таймс-сквер талбай эзэнгүй болжээ. Эрх баригчид энэ хотыг АНУ дахь шинэ төрлийн титэм вирусийн халдварын голомт гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд энд өвчилсөн хүний тоо 5000-ыг давжээ. Улмаар олон нийтийн арга хэмжээг хориглосон байна. 

 

Вашингтонд, дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн захиргаанд ажилладаг нэгэн ажилтнаас титэм вирусийн халдвар илэрсэнийг АВС мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Майк Пенс болон Трамп нар энэхүү халдвар авсан хүнтэй харьцаагүй гэнэ. 

 

Их Британид цочирдмол нөхцөл байдал улам бүр нэмэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн тус улсад бүхий л дэлгүүр, кафе, зоогийн газрууд хаагджээ.

 

Лондон хотын дарга Садик Хан нөхцөл байдалд нухацтай хандахг уриалжээ."Хаашаа ч явах онц шаардлагагүй бол гэртээ үлдэхийг хүсч байна. Шинжээчдийн звлөгөөг дагана уу. Өдөр ирэх тусам халдварын тохиолдол нэмэгдэж байна! Нөхцөл байдал тун удахгүй хяналтаас гарч, бид аюул заналтай тэмцэж чадахгүй болж болзошгүй!" хэмээн хотын дарга мэдэгджээ. 

 

Франц улсад цар тахлын улмаас эдийн засагт сүйрэл дагуулсан нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа тул сенат улсынхаа төсөвт тодотгол хийсэн байна. 

 

Швейцарт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж, олон нийтийн газар таваас дээш хүн цугларах, хүмүүс хоорондоо хоёр метрийн зайтай зогсох ёстойг анхааруулсан бөгөөд зөрчвөл торгууль ноогдулахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхий даяар корона вирусийн халдвар дэгдсэнээр дэлхийн олон аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоноор байгаль орчинд эерэгээр нөлөөлж байна.
2020-03-22
zorig:
yu bolood bainaaa 76 hulgaachuudaa ard tvmeniii uul uurhaig hulgaalsan lalaruudaaa
2020-03-22
zorig:
yu bolood bainaaa 76 hulgaachuudaa ard tvmeniii uul uurhaig hulgaalsan lalaruudaaa
2020-03-22
ZOCHIN:
shevtcari hungeheer ene uvchin tusdaggui ym shig avirlahaa boli.australi ch ylgaagui tenegteheee boli hilee haa irgeddee tusla
2020-03-21
Өглөө, оройд заавал мөн гаднаас орж ирээд сода, давс, лимон, тамедин, хужир, жамц давс, царван гм уусмалуудаар хоолой, ам, хамраа байнга зайл. Хүчий нь сулруулахгүйн тулд 5-7 хоногоор ээлжлээд явчих хэрэгтэй. Уусмалуудаа солино гэсэн үг. Нэг уусмалаар байнга зайлвал үйлчилгээ нь суларна. (аяга буцалсан усанд уусгаж бага зэрэг хөргөнө)
2020-03-21
Зочин:
Удахгүй дэлхийн бүх улс орны хотууд гудамж зам талбай эзгүйрч бүх үйлчилгээний газрууд хаагдаж бүх хүмүүсээ гэртээ бүгэх байх даа.
2020-03-21