ВИДЕО: Алтанбулаг, Цагааннуурын боомтыг хааж, гадаадаас ажиллах хүч авахыг түр зогсооно
3-22

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин нар мэдээлэл хийв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Коронавирусийн халдварын тархалтын байдал улам ноцтой болж байна. Өнөөдөр дэлхийн 188 улсад халдвар тархаад байна. Энэ нь бараг бүх орон тархлаа гэж үзэхэд болно. Өнгөрсөн нэг хоногийн дотор АНУ-д 5845-аар, Италид 6855-аар халдвар нэмэгдсэн. Монгол Улсын хувьд нийтдээ 10 иргэн коронавирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газар Улсын онцгой комиссоос оруулсан саналыг дэмжлээ хэмээн мэдээлэв. Үүнд: 

 

  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргалаа.
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах
  • Олон улсын хуваарь нислэг, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 
  •  

Үүнтэй холбогдуулан Цагааннуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Энэ байдлыг журамлахын тулд дээрх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн оройн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд, цаашид хаахаар болжээ. 

 

ОХУ бусад улсын иргэдийг өөрийн нутгаар дамжуулахыг хориглосон. Тиймээс тэнд сурч байгаа манай оюутнууд Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа. Тиймээс өмнөх иргэдээ чөлөөлөхөөр ирэх долоо хоногийн бямба гаригийн өглөөний 06:00 цаг хүртэл хүлээж аваад, хорио тогтоохоор болжээ. 

Гадаадын ажиллах хүчийг авахгүй, ажлаа хойшуулах шийдвэр гаргасан байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 14 хоногт орон даяар өрнүүлнэ. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ashgui dee ulam l ovchin nemj avchraad baihiin
2020-03-22
Оюутнуудаа авч ирээч. Тэр хүүхдүүдэд мөнгө байхгүй. Явуулъя гэсэн ч энэ олон хугацаанд асуудалтай. Та нарын хүүхэд байвал та яаж ийгээд авах л байх.
2020-03-22
Тоншуул:
АСЕМ-ийн үеэр та нар өч төчнөөн байшин бариад тансаглаад байсан. Тэр байшиндаа аваач. Бас Орост сурч буй оюутнууд байраа суллаж өг гэсэн байгаа. Энэ хүүхдүүд хаана амьдрах вэ? Оюутнуудыг аваач...
2020-03-22
Zochin:
Zuv.orj irj bgaag ni nariin shalgaarai. Ariin xaalgaa ch xaagaarai.frants yalaa
2020-03-22
AGUU TENEG:
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл; ”Монгол Улс нэгэн зэрэг хүн амынхаа 0.4 хувийг эмнэлэгт хүлээн авч эмчлэх нөөц боломжтой. Энэ нь Хятадтай адилхан үзүүлэлт”
2020-03-22
ха ха ха:
агуу тэнэг.
Зөв:
Зөв
2020-03-22
zochin:
zov debjij bna