Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
2020-03-22

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа.

 

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Мөн төмөр замын болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм.  Хуралдаанаар Шинэ коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцсэн байна.

 

Энэ дагуу улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар тогтов. Мөн хугацаанд их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажиллахгүй. Сургуулиудын үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр, багш, ажилтны ажлын хөлс зэрэгтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа. Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ хэзээ татаж авахыг Улсын онцгой комисс тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байх юм.  Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Сууц өмчлөгчдийн холбоод үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн байна. Ирэх 14 хоногт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд орон даяар гадна, дотор орчин, гудамж, талбай, гэр орондоо ариутгал, халдваргүйтгэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Сайн байна
2020-03-23
Хятад эдийн засгаа бодоод худлаа мэдээлж байгаа байх. Монгол хүүхнүүд хэтэрхий энгэр сул. Хүн голохгүй олдож л байвал хужаа хар төлөг бүгдтэй нь явж муухай хүүхдүүд гаргаж үндэстэн бузарлаад байна. Урд харагдаагүй жигтэйхэн муухай царай олон болж. Хятад ажилчд хөдөө дураараа дургиж байна. Монгол хүүхнүүд хятад ажилчид руу овоорч гүйлдээд байна. Тэрэнд орвол хиймэл эрхтэн зар
2020-03-23
зөвөө
2020-03-23
Хятад улсад вирус нэмж гарахгүй нэлээд олон хонож байна. Цаашид Дарханы замаар явах бүртээ эсэргүүцсэн чам шиг тролл, үймүүлсэн гахай Эрдэнэ та нарыг хараах болноо
2020-03-22
зөвөө
зочин:
ард түмэн шахаж шүүмжилж байж болиулсан шүү тэгээгүй бол өнөөдөр 105вирус буухаар тохирсон байсан шүү засгийн газар онцгой комисс
2020-03-22
Сайн байна