Хөлбөмбөгчид коронавирусийн эсрэг хандив өргөжээ
2020-03-23

 

 

“Бавари Мюнхен” клубийн хөлбөмбөгч Роберт Левандовски эхнэр Аннагийн хамтаар коронавирусын эсрэг үйлсэд 1 сая еврогийн хандив өргөлөө.

 

Польшийн шигшээ багийн ахлагч тэрбээр “Бид бүгдээрээ ижилхэн хүнд хэцүү нөхцөлд байна. Бид нэгдэж хамтдаа тэмцэх ёстой. Бид хэн нэгэнд тусалж чадах бол одоо л цаг нь иржээ” хэмээн “Билд” сонины сурвалжлагчид хэлжээ. Мөн түүний клубийн анд Леон Горецка, Жошуа Киммих нар 1 сая еврогоор “We Kick Corona” нэртэй сан байгуулаад байгаа юм. Энэхүү санд Германы шигшээ багийн хөлбөмбөгчид хандив өргөхөө илэрхийлсэн аж.

 

Түүнчлэн Италийн “Рома” клуб 8000 хос бээлий, 2000 ширхэг гар ариутгагчийг сүмд хандивласан бол “Интер Милан”-ы хөлбөмбөгчид 500 мянган еврог буяны үйлсэд зориулжээ. Английн “Ливерпуль” клубийн хагас хамгаалагч Садио Мане төрөлх Сенегалын коронавирустай тэмцэх хороонд 41 мянган фунт стерлингийн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин